Н.Наранбаатар: Соёлын дэд сайд М.Батбаяр худал мэдээлэл цацсан
2021-07-01

 

Ардын хувьсгалын 100 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг Төрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатар найруулж, Б.Баатар зөвлөх найруулагчаар ажиллана гэж наадмын зохион байгуулах комиссоос мэдээлж байв. Харин  өнөөдрөөс төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар Улсын баяр наадмыг найруулахаас татгалзсан гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдлаа. Тиймээс бид найруулагч Н.Наранбаатартай холбогдож, уг мэдээлэл үнэн эсэхийг тодрууллаа.

 

Тэрбээр, "Үндэсний их баяр наадмыг үзэгчтэй зохион байгуулахаар, би багтайгаа ажиллаж байсан. Гэтэл наадмыг үзэгчгүй цахимаар зохион байгуулах шийдвэр гарсан. Ингээд цахим наадмын зохион байгуулалтыг өөр баг хариуцаж ажиллахаар болсон.

 

Соёлын дэд сайд М.Батбаяр цахим наадмыг намайг найруулна гэж худлаа мэдээлэл цацсан. Энэ мэдээлэл гарсны дараа би түүнтэй утсаар холбогдож, ярилцсан. Тэр надаас уучлалт гуйсан. Би цахим наадмын найруулагчаар ажиллаагүй” гэсэн хариулт өглөө. 

 

Г.Мичид 

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Энэ хүн Батбаяр гэж Зоригын алуурчдыг зөөсөн хүний талаар Элбэгдоржид мэдээлэл өгсөн. Элбэгдорж нь зохион байгуулж Батбаярын кофенд хор хольж хөнөөхийг оролдсон. Одоо Батбаяр нь АНЦ-д зугтаж гарчихаад байна.
2021-07-02
Зочин:
Ард түмний төлөө үйлчилдэг биш алдар цол, гавьяа шагнал өгсөн хүний төлөө үйлчилдэг ийм нөхдүүд нийгмээр дүүрсэн байна. Төр засаг шийдвэрээ гаргах ёстой. Түүнийг биелүүлэх нь иргэний үүрэг боловч гэхдээ татгалзах эрхтэй л байх.
2021-07-01
Зочин:
Энэ одоо юу болоод байнаа. Эрүүл мэндтийн сайдаасаа эхлээд ЗГ-ын ....гэсэн хүн бүр шахам худлаа ярьдаг болоо юу даа. Хэзээ болих вэ? Иргэдийн тэвчээрт хязгаар бий. Наадам гэж эргүүтэж байхаар ковидоор өвдсөн иргэдийнхээ амь насыг авраач
2021-07-01
Эргүү минь, дахиад унш.
2021-07-01
Л.С:
М. Батбаяр сайд тэгж худал хэлдэг хүн биш дэ. Андуурсан байлгүй дэ.
2021-07-01
Энэ саналаараа больж болдоггүй вм байх даа эхнэр нь ядахнаа хэлээсэй
2021-07-01
Эргүү минь, дахиад унш.
Зочин:
Менген дээрээ л тохироогуй биз дээ, цахим боллоо гээд найруулахаас татгалзсан гэж бодохгуй л байна шуу, Оюукын ахад ч шахагдаж байр сууриа алдаа биз
2021-07-01
соёлын дэд сайданцар чинь ийм алба хаших ямар ч чадваргүй нусгай шүү, тендер будилуулж залилан хийж яваа юм билээ энэ батбаяр бацаан чинь
2021-07-01
Zochin:
Цахим ч бай, live ч бай наадамыг эсэргүүцэж байгаа ард түмэнээ сонсох хэрэгтэй. Гэхдээ энэ хүн арьсаа хамгаалах хэрэггүй хэрэв цахим биш байсан бол энэ цаг та үед хиих байсан юм байна
2021-07-01