УИХ-ын эмэгтэй гишүүд баяр наадмыг хойшлуулах санал гаргалаа
2021-07-01

 

УИХ дахь эмэгтэй гишүүд өнөөдөр /2021.07.01/ цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулж мэдээлэл хийлээ.

 

УИХ-ын гишүүн, НАМЭХ-ны ерөнхийлөгч Д.Сарангэрэл “Дэлхий нийтэд корона вирусын нөхцөл байдал хүн байна. Өнөөдрийн байдлаар нийт 180 сая иргэн халдвар авч, 3.9 сая иргэн амь насаа алдлаа. Дэлхийн 225 улсад корона вирусын халдвар цар тахлын түвшинд хүрсэн. Манай улсад 117.963 иргэн халдвар авсан байна. Нийт 79206 хүн эдгэрч, харамсалтай нь 578 иргэн нас барлаа. Дэлхий нийтийг харж байхад коронавирусын нөхцөл байдал ойрын үед сайжрах төлөв ажиглагдахгүй байна. Үүнтэй холбогдуулж, УИХ-ын эмэгтэй гишүүд хэд хэдэн санал санаалчилга гаргаад байна.

 

Тухайлбал, Улсын баяр наадмыг хойшлуулах саналыг УОК, Засгийн газарт гаргасан. Бидний саналыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүлээн авч судлахаар болсон. Баяр наадмаас илүү хүний амь нас, эрүүл мэнд чухал байна. Хоёрдугаарт, цар тахалтай тэмцэж байгаа иргэдэд дэмжлэг үзүүлэх сан байгуулах санаачилга гаргасан” гэв Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн Х.Булгантуяа "Корона вирусын халдварын улмаас амь насаа алдсан иргэдийнхээ ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлж байна. Хэдийгээр иргэд ардын хувьсгалын 100 жилийн баяр наадмыг эртнээс хүлээж байсан ч цар тахлын нөхцөл байдал дээрдэхгүй байна. Иргэдийн зүгээс хурдан морины унаач хүүхдүүдийн эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй байхыг шаардаж байна. Наадам зохион байгуулснаар халдвар улам бүр тархах аюултайг ч онцолж байна. Мөн аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа явуулж чадахгүй байхад наадам хийх нь оновчгүй гэж шүүмжилж байгаа юм. Хүүхдийн эрүүл мэндийн асуудал нэн чухал. Тиймээс эмэгтэй гишүүдийн зүгээс 100 жилийн ойн баяр наадмыг хойшлуулаач гэдэг саналыг холбогдох байгууллагуудад тавьсан. Нааштай шийднэ гэж найдаж байна" гэсэн юм.

 

Харин УИХ-ын гишүүн Б.Баярсайхан “Дэлхийд 4 сая иргэн ковидын халдвараар амь насаа алдаад байна. УИХ дахь эмэгтэй гишүүд ковидын халдвар авч, төрөхийн улмаас ээж нь амь насаа алдсан ар гэрт туслах аяныг зохион байгуулсан. Үүнээс үүдэн ковидоор өнчирсөн хүүхдүүдийг насанд хүртэл нь тусламж үзүүлэх тусгай санг бий болгохоор ажиллаж байна. Үүнд эмэгтэй гишүүд нэгдэж, сарынхаа цалинг хандивласан” гэв. Түүнчлэн УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Өнөөдөр ковид цар тахлын энэ үед хамгийн эмзэг бүлэг бол хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд байна. Тиймээс энэ хүмүүсээ вакцинд хамруулах ажлыг хийж байна. Ийм цаг үед олон хүүхдээр морь унуулж, уралдуулах асуудал байж болохгүй гэж үзэж байгаа” гэв.

Shuud.mn
Сонин хачин
Энэ ямарч хэрэггүй ла ларын хэдэн авгай нар байнаа. Дахиж л ийм юмнуудыг бүү сонго.
2021-07-02
Чи харин битгий хуц эргүү малаас дор мал аа. Ковидоор хүмүүс олноороо үхэж байхад үхсэн ацны чинь наадам хийх.
2021-07-02
bitgiii SOLIOOR:
OHIDIIG HUCHIRHIILEHED YU CH DUUGARDAGGUI HERNEE, 100 JILIIN OIG MAANI TASALDUULAH GESEN HUJAAGIIN LOBBY-CHID UU TA NAR, BITGII HUTS
2021-07-01
Чи харин битгий хуц эргүү малаас дор мал аа. Ковидоор хүмүүс олноороо үхэж байхад үхсэн ацны чинь наадам хийх.