Өнөөдрийн байдлаар 800 гаруй жирэмсэн эмэгтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
2021-07-02

 

Эрүүл мэндийн яамнаас халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.07.02/ хийлээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд 16 441 хүн дархлаажуулалтад хамрагджээ. Ингэснээр улсын хэмжээнд нийт нэгдүгээр тунд 2 038 128 хүн, хоёрдугаар тунд 1 750 266 хүн хамрагдсан байна. Мөн 2669 жирэмсэн эмэгтэйг, 12-15 насны 56 628 хүүхдийг вакцинд хамруулжээ. Өнөөдрийн байдлаар 800 гаруй жирэмсэн эмэгтэй, 2900 гаруй хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна гэж ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр мэдээллээ. 

Shuud.mn
Сонин хачин