ЗГ: Алтанбулаг боомтыг хаалаа
2021-07-02

 

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

 

Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж дууслаа. Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар энэ жилийн үндэсний их баяр наадмыг нэг жилээр хойшлуулах шийдвэр гаргалаа. ЭМЯ болон УОК-оос гаргасан дүгнэлтээр энэ удаад үндэсний их баяр наадмыг зохион байгуулбал 12 мянган хүний бөөгнөрөл үүсэх эрсдэлтэй байна. Улмаар гурван мянга орчим хүн халдвар авах магадлалтай байна гэсэн тооцоолол гаргасан. Иймд УОК-ын хуралдаанаар баяр наадмыг хойшлуулах эсвэл цуцлах саналыг Засгийн газрын ээлжит бус хуралдаанд оруулсан. Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар уг саналыг дэмжиж, баяр наадмыг нэг жилээр хойшлуулах шийдвэр гаргалаа. Баяр наадмыг нэг жилээр хойшлуулахтай холбоотой хэмнэгдсэн зардлыг эрүүл мэндийн салбарт зарцуулна. 

 

Мөн долдугаар сарын 07-ноос 31-нийг хүртэл Алтанбулаг боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг зогсоохоор шийдвэрлэлээ. Харин ачаа тээврийн урсгал хэвийн үргэлжилнэ" гэж мэдээллээ.   

Shuud.mn
Сонин хачин
Mathew periere:
Иймд УОК-ын хуралдаанаар баяр наадмыг хойшлуулах эсвэл цуцлах саналыг Засгийн газрын https://www.tamilxxx.osholikes.com
2021-07-03
Ugaasaa l bitgii naadamlaachee gd Eruul Mendiin yaam guigaad l bsiishd, alban bichig iruuleegui geel dulii sohor amitad shig bgd l bsn... tgsnee baahan mungu Naadamd demii urj uursdiin halaasandaa hiij avanguutaa hoishluullaa ch gh shig... daraa jil tgd bas l baahan mungu idej uuhuu?
2021-07-02