Замын-Үүдэд гацсан 1950 тээврийг хэрэгслийг хөдөлгөх ТАВАН арга хэмжээ
2021-07-03

Экспорт, импортын ачаа Замын-Үүдэд гацаад буй. Энэ асуудалтай газар дээр нь танилцаж, шийдвэрлэхээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Замын-Үүд боомтод ажиллаж байна.

 

Одоогийн байдлаар Замын- Үүд боомтын хяналт шалгалтын бүсэд 619 тээврийн хэрэгсэл, боомтын гадна 51 ачаатай, ачаагүй 1280 машин нийтдээ 1950 тээврийн хэрэгслийн дараалал үүсчээ. Хилийн боомтын гадна үүссэн дарааллыг багасгах зорилгоор чөлөөт бүс рүү тээврийн хэрэгслийг татаж байгаа аж.

 

Манай талаас эхний тээврийн хэрэгслийг өглөө 08.00 цагт нэвтрүүлдэг ч Хятадын талд хамгийн эртдээ 09.30 цагаас боомтоо нээж, тээврийн хэрэгслийг хүлээж авдаг байна. Цагийн хуваарийн талаар Хятадын талд удаа дараа мэдэгдсэн ч тодорхой ахиц гараагүй байна.

 

Тус боомтод авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээ:

 

-БНХАУ-тай дээд хэмжээний цахим уулзалт хийж, Эрээн боомтоор барилга болон өргөн хэрэглээний бараа материалыг автозамын боомтоор 10-14 хоногт багтаан татах зорилгоор тээврийн хэрэгслийн тоог өдөрт 150-200 болгох саналыг хүргэх шаардлагатай.

-Дөрвөн улиралд ашиглах стандартын шаардлага хангасан ариутгалын байгууламж шаардлагатай байна.

-ПСР-ийн аппаратад доголдол үүсч, засуулахаар Улаанбаатар хот руу илгээсэн. Түргэвчилсэн болон ПСР шинжилгээний нөөцийг нэмэгдүүлэх шаардлагатай.

-Хилийн боомтод халдварт өвчнийг илрүүлэх, тусгаарлах, эмчлэх 40-50 ортой эмнэлэг шаардлагатай байна гэдгийг Замын-Үүд сумын Засаг дарга танилцууллаа.

 

Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар “Айлын талыг буруутгахаасаа өмнө өөрсдийнхөө асуудлыг шийдье. Бид Замын-Үүдэд халдвар алдаж, голомт үүссэн. Үүнээс үүдэн айлын тал тээврийн хэрэгсэл таталтаа 100 дотор барьсан. Тиймээс бид нэн тэргүүнд таван арга хэмжээ авах шаардлагатай” гэсэн мэдээллийг өглөө. Ингэхдээ

 

  1. Замын-Үүд сумыг нэн яаралтай халдваргүй бүс болгох шаардлагатай. Улаанбаатар хотоос халдварын эмч нарыг дайчлах ажиллуулж, Ногоон бүс болгоё.

  2. Тээврийн хэрэгслийн гадаргууг ариутгах төхөөрөмж дутагдаж байна.

  3. Олон улсын тээвэр хийж буй жолооч нарын халдваргүйжүүлэх цогц арга хэмжээ хэрэгтэй.

  4. Экспортын ачаа ачиж байгаа гаалийн хяналтын талбайд ачааны гадаргуугийн ариутгал чухал байна. Ачааны сав баглаа боодлоос вирус илэрсэн.

  5. Хоосон гарч байгаа машины тоог эхний ээлжинд 150-200 болговол ачааны бөөгнөрөл багасна гэдгийг Л.Халтар сайд хэллээ.

 

Халдвар хамгаалал, ариутгалын ажлыг сайжруулах, мөн хилийн хяналтын таван байгууллагыг зангидах Засгийн газрын бүрэн эрхэт төлөөлөгч томилох, хилийн байцаагч нарыг сэлгэж ажиллуулах нь зүйтэй гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлээд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Л.Алтангэрэлийг бүрэн эрхт төлөөлөгчөөр, Зэвсэгт хүчний жанжин штабын нэгдүгээр орлогч, дэслэгч генерал Ц.Жавхланбаатарыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилж ажил сайжруулах үүрэг өглөө.

 

Мөн Замын- Үүдийн чөлөөт бүсийн ажил дулааны станцын үйл ажиллагааны зардал байхгүй, ажилчдын цалин хөлс төсөвт суугаагүйгээс жигдрэхгүй байгаа ажээ. Боомтын шинэчлэл, чөлөөт бүстэй холбоотой асуудлыг ирэх долоо хоногийн Засгийн хуралдаанд оруулан шийдвэрлүүлэхийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэнд Ерөнхий сайд даалгалаа.

 

Shuud.mn
Сонин хачин
Хүк худлаа яриад бжээ Үнэндээ 2 жилийн өмнөөс л бэлдээд бна гээд Бсан хаана бна Ард түмнийг хуураад,.,,
2021-07-04
женко гэж хуцхаараа манан бүллэглэлийн жингэрүүд байдаг.та нар цуслаж дууссан.шорондоо тавтай морил.
2021-07-03
хөөш Алтайн алцгар охин чөлөөт бүсийн захирагч хийхээр яаж ажил нь явхын.нэг балай авгай зх дарга нь ч байх шиг.больёоо.ийм улс ажил хийдгүй юм.9 өөө
2021-07-03
Гол арга хэмжээ хөл хорио тогтоож ковидын тоогоо багасгах:
Гол арга хэмжээ хөл хорио тогтоож ковидын тоогоо багасгах. Тэнгэхгүй бол барааны үнэ нэмэгдэж ард түмэн хохирно. Ковидын тоог багасахгүйгээр Монголын эдийн засаг сэхэхгүй улам л муудна.
2021-07-03
зочин:
Xужаа нарыг хөөцгөөе..Xятадтай хилээ хаагаач гээд сошиалаар чарлаад байдаг эх оронч үхэрүүд ингээд цагаа тулахаараа -Xятадууд хилээ хаачлаа...Xятадаад бидэнд хилээ нээх ёстой гээд л мөөрөлдөөд унахийн..
2021-07-03
Энэ засаг ч явахаа байжээ. Армийн бэлэн байдал, цэргийн сахилга хариуцдаг хүнийг хилийн боомтод төлөөлөгчөөр томилоно яаж ухаан санаанд нь ордог байна. Женкогийн хүргэн Ц. Жавхланбаатар туйлын их шуналтай болохоороо үндсэн ажлаа хаяад явдаг бас генераланцар юм даа. Ахлагч нараас ажиллагаанд явуулна гэж мөнгө авдаг хүн боомтод очоод цөм хийх юм байна доо. Үүний ард Женко байгаа л даа.
2021-07-03
женко гэж хуцхаараа манан бүллэглэлийн жингэрүүд байдаг.та нар цуслаж дууссан.шорондоо тавтай морил.
Иргэн:
1 ахлагчийг ажиллагаанд явуулж өгнө гэж 5 сая төгрөгийн хахууль авдаг гeнeрал Жавхланбаярыг итгэмжлээд томиллоо гэнэ үү. Яанаа ачааны үнэ бүр өсөх нээ. Баталгаатай хэлчих.e. Барааны үнэ өсөхгүй бол би үхсүү
2021-07-03