Жилд 3 сая зорчигч хүлээн авах "Чингис хаан" буудал анхны нислэг Токио чиглэлд үйлдлээ
2021-07-04

Хөшгийн хөндий дэх "Чингис хаан" олон улсын нисэх буудал үйл ажиллагаагаа нээлээ.  Ө.Амарбат, Б.Сайхангэрэл даргатай B737-800 маягийн агаарын хөлөг ULN-NRT чиглэлийн ОМ501 дугаарын аялалийн нислэг Токио чиглэлд анхны олон улсын арилжааны нислэг үйлдэхээр хөөрлөө.

 

Монгол Улс, Япон Улсын Засгийн газраас хамтран хэрэгжүүлсэн томоохон төслүүдийн нэг болох “Чингис хаан” олон улсын шинэ нисэх буудлын бүтээн байгуулалтаар:

  • Жилд 3 сая зорчигч хүлээн авах хүчин чадал бүхий Зорчигч үйлчилгээний барилга,

  • 24 агаарын хөлөг зогсох перрон талбай,

  • 43 метр өндөр Нислэгийн хөдөлгөөний барилга,

  • 8,000 тонны багтаамж бүхий шатахууны агуулах,

  • Жилд 11,900 тонн карго ачаа шуудан нэвтрүүлэх хүчин чадал бүхий карго терминал,

  • Олон улсын C9 зэрэглэлтэй Аврах гал унтраах барилга,

  • Бие даасан дулааны станц болон цахилгаан шугам сүлжээний дэд барилгууд,

  • Хоногт 800 шоо метр цэвэр болон бохир ус цэвэрлэх, ариутгах, татуурга ус цэвэршүүлэх байгууламж зэрэг үндсэн 30 гаруй барилга, байгууламжаас бүрдсэн, олон улсын стандартад нийцсэн шинэ нисэх буудал баригдсан юм.

Шинэ нисэх буудлын анхны нислэгийг үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК-ийн OM501 аяллын дугаартай, Boeing 737-800 агаарын хөлөг Японы Токио, Нарита чиглэлд амжилттай гүйцэтгэлээ.

 

Өнөөдөр "Чингис хаан" нисэх онгоцны буудал нээлтээ хийнэ

 

09:40 цаг: 

Хөшигийн хөндий дэх "Чингис хаан" олон улсын шинэ нисэх буудал өнөөдөр нээлтээ хийнэ. Анхны нислэгийг МИАТ-ын Улаанбаатар - Токио чиглэлийн нислэгээр эхэлнэ.

 

 

Шинэ нисэх буудлын нийтийн тээвэр автобус дөрвөн чиглэлээр зорчино. Автобусны цагийн хуваарь болон үнийн мэдээллийг шинэ нисэх буудлын веб сайт болон лавлах утаснаас авах юм. 

Нисэх буудлын лавлах 1900-1980

Нисэх буудлын веб сайт: https://www.ulaanbaatar-airport.mn/

Мөн хувийн автомашинаар хурдны зам ашиглан зорчих боломжтой бөгөөд 3000 төгрөгийн хураамжтай юм байна. 

Э.Сонор

Shuud.mn
Сонин хачин
Blank Atm Card Hack For Sale:
I Want To Testify About Dark Web Blank ATM Cards. Telegram : +22871392668 (The Official Automatic Teller Machine) They Sell Automatic Blank ATM Cards That You Can Use To Withdraw Money At Any ATM Machine Around The World Wide. Order Your Blank ATM Card Now With The Official Automatic Teller Machine. Email Address : officialautomatictellermachine@gmail.com Telegram : +22871392668 Google Chat : officialautomatictellermachine@gmail.com I Saw So Much Testimony On The Internet About How Dark Web Hackers Produce An Automatic Blank ATM Cards And Sell Them To Different People Around The World Wide. Order Your Blank ATM Card Now.
2023-12-09
Ideed uugaad bai zugeer yazarch ukhetsgee kheseg ni turj ukhne bas
2021-07-04
Иргэн:
Анх 250 сая доллар гэсэн одоо 650 сая доллароор барив.650 сая доллар хэн төлөх вэ? дампуурсан улс чинь яах билээ?
2021-07-04
Nar:
Dulaan zogsoolgui ovol unaa mashinaa yahiigaa shiideegui bgaa shuu Ta nar
2021-07-04