УИХ: Хүний хувийн мэдээлэл хамгаалах хуулийн төслийг хэлэлцэнэ
2021-07-05

Өнөөдөр УИХ дахь намын бүлэг, ажлын хэсэг, байнгын хороод, чуулган хуралдаж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. Үүнд: 

 

 А. УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН:

  • Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар танхимаас цахим хэлбэрээр хуралдана;

  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан Их Эзэн Чингис хаан” танхимаас цахим хэлбэрээр хуралдана.

 

Б. АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

  • Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг нарын 4 гишүүн өргөн мэдүүлсэн Валютын зохицуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 11.00 цагаас “Үндсэн хууль” танхимд;

  • Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын 2021 онд төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны явц байдалтай танилцан, шалгаж, санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо болон Төсвийн байнгын хорооны хамтарсан ажлын хэсгийн хуралдаан 12.00 цагаас “Их Засаг” танхимд.

В.ТҮР ХОРООНЫ ХУРАЛДААН

 

1.Түр хорооны хуралдаан /Нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн/ 16.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимаас цахим хэлбэрээр:

Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн талаар мэдээлэл сонсох.

 

Г.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

 

1.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.30 цагаас Их Эзэн Чингис хаан” танхимаас цахим хэлбэрээр хуралдана:

Хэлэлцэх асуудал:

 

Д. ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН (14.00 цагаас цахим хэлбэрээр хуралдана):

Shuud.mn
Сонин хачин
Цагдаа нар хүний хувийн мэдээлэлийг цацдаг:
Цагдаа нар хүний хувийн мэдээллийг цацдаг
2021-07-05