УИХ: 16 насанд хүрсэн иргэн бүр тоон гарын үсэг хэрэглэнэ
2021-07-05

16:30 цаг: 

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Цахим гарын үсгийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ. Хуулийн төслийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар танилцуулав. 

 

-Иргэн бүрийг тоон гарын үсэгтэй болгох явц туйлын удаан байна. Тоон гарын үсгийг тохиромжтой гэж үзэн иргэний үнэмлэх дээр гаргадаг байна. Цахим гарын үсгийн зорилтыг өөрчилж, эрхзүйн орчныг сайжруулна. Төрийн нууцад хамаарахаас бусад мэдээлэлд цахим гарын үсгээр зохицуулна. 16 насанд хүрсэн иргэн бүрт тоон гарын үсэг хэрэглэхээр зохицуулжээ. Хүн, хуулийн этгээд тоон гарын үсэг, цахим тамга хэрэглэх гэрчилгээ эзэмшүүлнэ. Гэрчилгээний хүчинтэй хугацаа таван жил байх гэнэ. 

 

 Хүний хувийн мэдээлэл рүү нэвтэрсэн тохиолдолд мэдээлэл ирж, харагддаг болно

 

 

16:00 цаг:

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Хуулийн төсөлд хувь хүний мэдээлэл цуглуулахад мэдээллийн эзнээс зөвшөөрөл авах, бэлгийн чиг хандлага, бэлгийн харилцааны талаарх эмзэг мэдээллийг хувь хүний нууцад оруулах, хувийн мэдээллийн аюулгүй байдлын талаар арга хэмжээ авах зэрэг зохицуулалтыг тусгажээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байна. 

 

-Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиараа зохицуулагдсан. Эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлтэйгээр тодорхой үйл ажиллагаа явуулна. Ажил үүргээс гаднах мэдээллийг авбал хуулийн хариуцлага хүлээнэ. Бусдад мэдээлэл хариуцлага хүлээнэ. Техник технологи хөгжиж байгаатай холбоотой зөрчил гардаг байсан. Харин бүртгэлийн хууль гарснаас хойш чангарсан. Хувийн хэвшлийн ашиглаж  байгаа мэдээлэлд төрийн хяналт хэрэгтэй. Хүний хувийн мэдээллийг харсан тохиолдолд мэдээлэл ирж, харагддаг болно гэдгийг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж хариуллаа. 

 

Уг хуулийн төслийг хэлэлцэхийг гишүүдийн олонхи дэмжсэн юм. 

 

Ё.Баатарбилэг: Төрийн байгууллагууд сошиалаар л ажил явуулж байна

 

 

15:10 цаг: 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна. Хуралдаанаар Нийтийн мэдээллийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байна. 

 

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: 

 

-Сүүлийн жилүүдэд сошиалаар л ажил явуулж байна. Төр, засгийн байгууллагууд иргэдээ бодит мэдээллээр хангах хэрэгтэй. УИХ-ын гишүүд мэдээлэл авах гэхээр нууцын зэрэглэлтэй гэдэг. Эсвэл нууцын зэрэглэлтэй албан тамга дарчихдаг. Үүнийг цэгцлэх хэрэгтэй. 

 

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: 

 

-Хувь хүний мэдээлэл хаалттай байх ёстой. ХХБ-нд гарсан хоёр сая ам.долларын залилантай холбоотой асуудлыг шалгах явцад тухайн хүний дансны мэдээллийг банкны ажилтан үзсэн байсан. Тиймээс хаалттай мэдээлэл, нээлттэй мэдээллийг энэ хуулиар зохицуулж байна. 

 

Ийнхүү гишүүд асуулт тавьж, хариулт хэлсний дараагаар хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжих санал хураалт явууллаа. Санал хураалтаар уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. 

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин
DR. PRADHAN:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-12-30
DR. PRADHAN:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-12-30
Zochin:
Бүх банкны ажилтан л харилцагчийнхаа мэдээллийг үзэж байгаа ш дээ. Банк л шууд эрсдлийг 100% хариуцах хэрэгтэй л дээ.
2021-07-06
Иргэн:
Энэ том сүлжээ. Дэлгүүрүүд хувийн мэдээлэл хурууны хээ авч хөнгөлөлтийн карт нэртэй шалихгүй урамшуулал өгч хувь хүний аюулгүй байдлыг их зөрчдөг. Энийг сайн зохицуулах хэрэгтэй.
2021-07-05