Ч.Хүрэлбаатар: Төрийн албан хаагчдын цалинг ч нэмэх хэрэгтэй
2021-07-07

15:00 цаг:

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байгаа юм. 

 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

 

-Эмч нар талбай дээр жагсаж байна. Надад 300 мессэж ирж, би бүгдэд нь хариуллаа. Төсвийн тодотголыг хэлэлцүүлгийн шатанд буцаан татаад, эмч нарын цалинг нэмэх төсвийг гаргах хэрэгтэй. 

 

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг: 

 

-Энэ жил коронавирусийн халдвар буурч, үндсэн тусламж үйлчилгээ нэмэхийн хэрээр цалингаа бүрэн нэмэх боломжтой гэж үзэж байгаа. 

 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 

 

-Таныг хэлж дуусахтай зэрэгцээд мессэж ирж байна. Эмнэлгүүд цалингаа нэмж байгаа гэж худлаа. Төсвийн тодотгол дээр 500 тэрбум төгрөг нэмж, эрүүл мэндийн ажилтнуудын цалинг нэмэх саналыг С.Одонтуяа гишүүн бид санал гаргасан. 

 

Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар: 

 

-Эмнэлгүүд дээр коронавирусийн халдварыг эмчилдэг эмч нараас бусад эмч нарын ачаалал бага. Төсвийн тодотгол хэлэлцэж байхад 500 тэрбум төгрөгийг нэмэх санал орж ирээгүй. Төрийн албан хаагчдын цалинг яах вэ? Бид тэр хүмүүсийн цалинг нэмэх хэрэгтэй. 

 

Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг баталлаа

 

14:30 цаг:

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. 

 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авав. Ингээд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг батлах санал хураалт явууллаа.

 

Гэвч санал хураалтын үед техникийн саатал гарч, гишүүд дахин санал хураахаар болов. Гишүүдийн олонхийн саналаар уг хуулийг баталлаа. 

 

Дараагаар нь Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж эхлэв. 

Н.Нягт 

Shuud.mn
Сонин хачин
Төрийн эрх барих дээд бгууллага яагаад чимээгүй бнаа. Төрийн их баяр наадмыг засаг болиулж болж бгаа юмуу. 99 жил тасраагүй наадам шүү дээ. Япон олимп хойшлуулсан ч сумогоо огт хойшлуулаагүй. Дэлхий даяар ч тэр. 100 жилийн түүхэн ой шүү дээ.
2021-07-09
Зочин:
350мян тэтгэврээ нэмээчээ та нар 350мян амьдараад үзээч амттай юм авч идэх юмсан даанч мөнгө бхгүй
2021-07-08
Чинбаа:
Цалин нэмэхэд “ мөнгө байхгүй” гээд гэдийдэг Хүрэлбаатар сайдаасаа буугаад 180 хэм өөрчлөгджээ. Энэ сайны дохио юу өөр юм үнэртэв үү ккк
2021-07-08
ard:
төриин нэр зүүсэн хулгаачуудл нам намын дарга дагаж эр эмгүй ажилтай болж төрөөс яаж баяждагииг үргэлжлүүүсэээрл цүнх гөвс долооогчуууд хурган дарга болсоорллл малуудааа
2021-07-08
ахмад настан:
доод тэтгэвэрээ нэмэх хэрэгтэй.
2021-07-07
төрийн алба хаагчид өндөр цалинтай бж улс цаашид хөгжинө
2021-07-07
Тийм шүү.УИХ-д яах гэж сууж байгаагаа ойлгохгүй байгаа нилээн олон гишүүд байнаа!Та гар сонгогч иргэдийн сонголтоор гишүүн болж тангараг аргөсөн.Ард түмнийхээ сайн сайхан амьдралын төлөө аливаа хувийн болон хамаарал бүхий хүмүүсийн эрх ашгийг бодолгүй ажиллана,ажиллаж чадахгүй өол хуулийн дагуу хариуцлага хүлээнэ гэж тангараг аргөснөө мартаж!
2021-07-07
Хүн:
УИХ-ын гишүүд үнэн нүүр царайгаа харуулаач.сонгогч иргэддээ.нүүр харж,тв-ээр гарахдаа өүгд иргэдийнхээ зовлонг ойлгож,энд тэнд уулзаж худлаа ярьдгаа болих хэрэгтэй.цалин нэмэх нь зүйтэй гэж саяхан их хурлын танхимд ярьж байсан УИХ-ын НББХороодын гишүүд үгээ хэлээч.дүлий дүмбэ,тонгойж суучхаад Хүрэлбаатарт загнуулаад суугаад байхийн!!!ард иргэдийнхээ төлөө ажиллааё,эрүүл мэндийнхний цалинг нэмээч, ЭМ сайдыг амарчилж салбарт нь муухай бүү харагдуулаач! Наад сайд чинь асуудлыг ойлгож хамтын хэлэлцээрээ нилээн ярьж байгууллаа,УИХ дэмжих хэрэгтэй! Иргэд та бүхэнтэй хариуцлага тооцох байх шүү.
2021-07-07
Эмч нартай барьцаж нэмж болохгүй.одоо төрийн албан хаагч багш нар,бас түшмэдүүд ихэнх нь Корона нэрээр хүн хүлээж авахгүй ажилгүй сууж байгаашдаа.
2021-07-07
төрийн алба хаагчид өндөр цалинтай бж улс цаашид хөгжинө