Л.Оюун-Эрдэнэ: Эрүүл мэндийн салбарыг улстөржүүлсэн ажиллагаагаа зогсоохыг шаардаж байна
2021-07-09
Гэрэл зургийг MPA.mn

Цалингаа нэмүүлэхээр эмч, эмнэлгийн ажилтнууд цалингаа нэмэгдүүлэхээр Сүхбаатарын талбайд суулт хийж байгаа юм. Өнөөдөр өглөө тэд мэдэгдэл хийсэн бөгөөд 15:00 цагаас Ерөнхий сайдтай уулзаж байгаа юм.  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр суулт хийж  байгаа эмч нарын төлөөлөлтэй уулзаж, "цалин нэмүүлэхээр эмч нарыг суулт хийлгэж байгаагийн цаана ЭМ-ийн сайдаар ажиллаж байсан хүмүүс байгаа, улстөржилт хийж байна" гэдгийг онцолсон. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: 

 

-Цар тахлын үед эрүүл мэндийн салбарт маш их санхүүжилт олгосон. Сүүлийн хоёр жилд 30 жилтэй тэнцэхүйц хөрөнгө зарцуулаад байна. Эмч нар гэлтгүй цагдаа, онцгой гээд маш олон салбарынхан хэцүү нөхцөлд байна, гэхдээ тэд ийм юм яриагүй. Онцгой байдлын албан хаагчид бид яах вэ эмч нартаа гэж байна лээ. Би тэднээр бахархсан. Төсвийн тодотгол баталсан. УИХ-ын хаврын чуулган хаалтаа хийсэн.  Энгийн үед тангараг яриад, ийм үед зовлон ярьж болохгүй. Ийм үед бид эцсийн мөч хүртлээ иргэдээ хамгаалах ёстой. Үүнийг зохион байгуулалттайгаар хийж байгааг тусгай албаны шугамаар олж мэдсэн. Шаардлагатай бол улс эх орноосоо урвасан гэж үзэх болно. Ийм үед бид нялцганаж болохгүй. Одоо энэ асуудлаа цэгцэл. Зөвшилцөлд хүр.

 

Эрүүл мэндийн салбарыг улс төрөөс ангид байлгах ёстой. Цаашлаад энэ байдал тасрахгүй бол зохион байгуулж байгаа хүмүүсийн нэрийг би зарлана шүү. Ерөнхий сайдын хувьд Монголд нэг номерийн мэдээлэлтэй хүн, тусгай албаны мэдээлэл ч авч байгаа. Эрүүл мэндийн салбарыг улстөржүүлсэн аливаа үйл ажиллагааг зогсоохыг шаардаж байна. Би энэ удаад эелдгээр сануулъя хэмээв. 

Н.Нягт

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Шууд .ин бол ард иргэдийг хордуулагчдыг дэмжигч бөгөөд үнэнийг бичих соmmentig устгагч
2021-07-13
Хүүхээ тийм бол зарлаач. Даргаасаа айгаад бн уу? Бас л АН ын хүн л байгаа юу эсвэл айннн?
2021-07-10
Зочин:
Монголд эрүүл мэндийн систем байхгүй бүрэн ялзарч дампуурсныг ковид шалгаж баталлаа. Эмч нар нь сэтгэл муутай мэргэжилээ эзэмшээгүй лам шиг төлөг буулгаж онош тавьдаг ийм балай эмнэлэг эмчтэй газар дэлхийд Монголоос өөр алга. Худал хуурмаг худалч хулгай нүүрлэсэн энэ салбар сэхэхээргүй болтол уналтанд оржээ.
2021-07-10
Хүн:
Дарангуйлал ч эхэллээ дээ. МАНгаруудыг сонгосон. Гохинээ гохинь. Хаха
2021-07-10
Цар тахлын үед дампуурсан олон мянган компани болон хүмүүсийн дэргэд та нар ажилтай, ямарч бсан цалингаа авч бсан шүү. Тангаргаа өргөсөн эмч хүн байж ингэж шантааж хийж болохгүй биздээ. Улс орон ч хүн хэцүү үеийг туулж бна.
2021-07-09
Эрүүл мэндийн салбарынханыг төр засаг, ард түмнийх нь эсрэг турхирч байгаа улс төрчид, ҮЭ ийн байгууллагынхан болиорой бид та нараар тоглуулахгүй шүү. Талбай дээр захиалгаар , хөлсөөр ёууж байгаа балай юмнуудаа зайлуул , наана чинь суугаа нэг авгай өөрийгөө эрүүл мэндийн ажилтан гэж шаагаад , сэтггүлч цалин хэд вэ гэсэн чинь 350000 гэж хуцдаг юм хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420000 болчоод удаж байхад иймэрхүү л хүмүүсийг гудамжнаас хөлсөлж суулгадаг байхагүй юу. Эрүүл саруул ухаантай эмч нар лав ажил хаягүй мөрийцсэн ч алдахгүй.
2021-07-09
Эрүүл мэндийн салбарынхан ичиж амьдар, нэг юм болохоор цалин нэм гэсээр бгаад сурсан хулгайчууд, та нарын тангараг өргөсөн гэж хуцаад бдаг чинь хаа байна, гудамждаа хүн үхүүлээд ийм сэтгэлгүй байж цалин нэм гэж яаж хэлж чадаж байнаа, та нар монголоос заылаарай, өөр илүү сайн хийх хүн байгаа шүү.
2021-07-09
s:
Эрүүл мэндийн салбарыг улс төрөөс ангид байлгах ёстой. Цаашлаад энэ байдал тасрахгүй бол зохион байгуулж байгаа хүмүүсийн нэрийг би зарлана шүү. Ерөнхий сайдын хувьд Монголд нэг номерийн мэдээлэлтэй хүн, тусгай албаны мэдээлэл ч авч байгаа. Эрүүл мэндийн салбарыг улстөржүүлсэн аливаа үйл ажиллагааг зогсоохыг шаардаж байна. Би энэ удаад эелдгээр сануулъя хэмээв. ЗГ-ын Ерөнхий сайд хэмээгч Оюун-Эрдэнэ дандаа л буруутай хүний нэрийг зарлана гэдэг. Буруутай хүний нэрийг зарлан арга хэмжээ авч байсан баримт байна уу. Байхгүй дандаа худлаа ярьж байдаг. Яагаад гэвэл энэ буруутай хүмүүс нь Оюун-Эрдэнийг урдаа турхирч байдаг эзэд нь. Нохой эзнийхээ өмнө хуцаж чадахгүй биздээ.
2021-07-09
Зочин:
Шууд .ин бол ард иргэдийг хордуулагчдыг дэмжигч бөгөөд үнэнийг бичих соmmentig устгагч
huts
2021-07-09