ЭМЯ: Шинээр 1783 тохиолдол бүртгэгдэж, 13 хүн нас баржээ
2021-07-10

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийж байна. Сүүлийн 24 цагт 10 мянга гаруй хүн шинжилгээнд хамрагдсанаас 1783 тохиолдол бүртгэгдэж, эрүүл мэндийн ажилтан таван хүн ковидоор өвчилжээ. 3000 гаруй хүн эдгэрсэн бол 13 хүн нас баржээ.

 

ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа:


-Манай улсад коронавируст халдварын хоёр том давлагаа бий болсон. Хөл хорионы дараа өвчлөл буурсан ч хоёр дахь давлагаа зургадугаар сарын 10-20-нд хамгийн оргил үедээ хүрсэн. Энэхүү давлагаа цаашид хэрхэн үргэлжлэхийг бид ажиглаж байна. Дотоодын нийт халдвар нь Улаанбаатарт 60 хувь, орон нутагт 40 хувь нь бүртгэгдээд байна.

 

Вакцин үнэхээр хамгаалж чадаж байна уу гэх асуулт их байна. Өмнөх давлагаанд вакцины үр нөлөөг харах боломжгүй байсан бол энэ удаад бүрэн тунгаа хийлгэсэн хүн 70 гаруй хувьтай байгаа нь үр дүнг харах боломжтой цаг үед ирсэн. Вакцин нь таныг халдвар авах эрсдэлээс тодорхой хэмжээнд буюу 70-95 хувиар хамгаална.

 

Вакциндаа хамрагдахыг уриалж байна хэмээв. 

 

 

Shuud.mn
Сонин хачин