Улаанбаатарт 30 хэм дулаан байна
2021-07-11

Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох тул мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

 

2021 оны 07 дугаар сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төв, зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

 

Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

 

Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 20-25 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар 31-36 хэм, бусад нутгаар 25-30 хэм дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 28-30 хэм дулаан байна.

 

БАГАНУУР ОРЧМООР:   Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно.  Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 28-30 хэм дулаан байна.

 

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 25-27 хэм дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин
Шар даавуу барьж жагссан хжаа гийн гар хөлүүдээс бусдад нь баярын мэнд хүргэе.
2021-07-11