Эрүүл мэндийн сайд С.Энхболд улаан бүсэд орж ажиллаа
2021-07-13

 

Өчигдөр Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох нар Цэргийн төв эмнэлэг, Яармаг дахь яаралтай тусламжийн төв болон Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн Хүүхдийн эмнэлгийн улаан бүсэд орж ажиллав.
 


 
Цэргийн төв эмнэлэг 570 ортойгоор үйл ажиллагаа явуулж байна. Өнөөдрийн байдлаар хэвтэн эмчлүүлж байгаа 342 хүн байна. Коронавируст халдвараар батлагдсан 322 хүн тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагийн эрчимт эмчилгээний тасагт 15 хүн эмчлүүлж байна. Эрүүл мэндийн сайд С.Энхболд тус эмнэлгийн улаан бүсэд орж ажиллав. Тэнд нөхцөл байдал хүнд байгааг Цэргийн төв эмнэлгийн дарга ерөнхий эмч хурандаа С.Батболд онцолж байлаа. Цэргийн төв эмнэлэг нь Ковид-19 цар тахал Монгол улсад бүртгэгдсэнээс хойш тэргүүн эгнээнд зэрэгцэн явж байгаа эмнэлгүүдийн нэг билээ. Тус эмнэлгийн эмч сувилагч давхардсан тоогоор нийт 1540 хүний бүрэлдэхүүнтэйгээр КОВИД-19 цар тахалтай тэмцэн ажиллаж байна. 
 


 
Үүний дараа Эрүүл мэндийн сайд С.Энхболд Яармаг дахь Яаралтай тусламжийн төвийн улаан бүсэд орж ажиллав. Тус төвийн хувьд харьяалал харгалзахгүй батлагдсан тохиолдлыг хүндрэхээс өмнө хүлээн авч, эмчилж эргээд харьяа дүүргийн эмнэлэгт нь шилжүүлэх хөдөлгөөнийг зохион байгуулдаг. Өнөөдрийн байдлаар Яаралтай тусламжийн төв 68 ортойгоор үйл ажиллагаа явуулж байна. Төлөвлөгөө ёсоор Хагас сайн өдөр нэмэлтээр орнууд дэлгэж нийт 145 орыг дэлгэн ажиллах юм. Нийт хэвтэн эмчлүүлж байгаа 30 хүн байгаагийн эрчимт эмчилгээний тасагт 7 хүн эмчлүүлж байна. Үүнд нэн хүнд 84 настай нэг хүн байгааг тус төвийн эмч хэлж байлаа. Улаан бүсийг ахлан ажиллаж байгаа эмч Ж.Уламсайхан Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн яаралтай тусламжийн төвийн эрхлэгч нэмэлтээр ирж дайчлагдан ажиллаж байна. Мөн тус төвд уушгины мэргэшсэн Монос сургуулийн багш Л.Алтанхуяг өөрийн хүсэлтээр ажиллаж байна. Эрүүл мэндийн сайд С.Энхболд тус төвийн улаан бүсэд ажиллаж эмч эмнэлгийн ажилчдын санал хүсэлтийг сонслоо. 


 


 
Эрүүл мэндийн сайд С.Энхболд Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвийн Хүүхдийн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж улаан бүсэд ажиллалаа. Тус эмнэлэг Ковидын 115 ор дэлгэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар 17 хүүхэд, маш хүнд 4 хүн нийт 133 хүн хэвтэн эмчлүүлж байна. Улаан бүсийг ахлан ажиллаж байгаа Э.Бямбарагчаа эмч бүрэлдэхүүн нийт 22 эмч сувилагч асрагч  ажиллаж байна. Наадмын өдрүүдээр эмнэлгийн бүх албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд цаг наргүй ажиллаж байна. Улаан бүсэд нөхцөл байдал бол хүнд байгаа ч цаг алдалгүй эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж ард иргэдийнхээ эрүүл энхийн манаанд ажиллаж байгаа нийт эмч эмнэлгийн ажилчиддаа Эрүүл мэндийн сайд С.Энхболд талархал илэрхийлж амжилт хүсэв.
 
Эх сурвалж: ЭМЯ

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Улаан бүсэд орохгүй бусад ажлаа л сайн зохион байгуулж хийл дээ. Тэгэж бгаад өвдөөд хаман ажил хойшлоно шүү дээ,
2021-07-14
зочин:
ОГЦРООД ЗАЙЛААД ӨГӨӨЧ, МАЛ АА!ӨЧНӨӨН ХҮН ӨВЧИЛЖ, ҮХЛЭЭ. ХАНГАЛТТАЙ САНАГДАХГҮЙ БАЙНА УУ?
2021-07-13
Ухаантай сайд тавчигнаас болж огцорсон. Харин энэ хэдэн зуун хүн бурхан болчихоод байхад шигдээд л байх юмаа. Хариуцлагаа ухамсарлахгүй хүн яаж ард түмний эрүүл энхийн манааг удирдаж чадах юм бэ.
2021-07-13
Кк:
600 хүн Үхсэний дараа л Шоудаад Бөөн сүртэй Улаан бүсэд орж Үзэж байгаа юмуу. Өвчнөөр шоудаад хэрэггүй дээ. Зүгээр л ажилаа хий,
2021-07-13