Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 246 иргэн эх орондоо ирлээ
2021-07-15

 

Сөүл-УБ чиглэлийн КЕ8867 рейсийн агаарын хөлөг 10:43 цагт Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус нислэгээр 246 иргэн ирсэн бөгөөд иргэдийг “Кемпински”,  “Новотел”, “Аврора”, “Ибис”, “Монголика”, “Вэнзоу”, “Мичид-2” зочид буудлуудад тусгаарлалаа.

 

Түүнчлэн коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг вакцины бүрэн тун хийлгээд 14 хоносон 111, дагаж явсан хүүхэд 5, нийт 116 зорчигчийг энгийн горимоор хил нэвтрүүлж, гэрийн ажиглалтад шилжүүллээ гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин