ФОТО: Загастайн давааны замын ажлын явц
2021-07-19

Завхан аймгийн Загастайн давааны 67 км хатуу хучилттай авто зам барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын "СССС" ХХК, гүйцэтгэгчээр үндэсний "Түм Арвижих", "Арж роуд" компаниуд ажиллаж байна.

 

 

Тус аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал Загастайн давааны хатуу хучилттай авто зам барилгын ажлын явцтай танилцаж, зорчих хэсгийг яаралтай нээх чиглэл өгөв.

 

Борооны улмаас 2 хоног ажил саатсан тул түр зам гаргах боломжгүй хэсэгт үлдсэн 800 метр замын асфальтбeтон хучилтыг өнөөдөр /2021.07.19/ дуусгаж, зарим хэсэгт шинээр түр зам гаргахаар боллоо. Ингэснээр зорчих хэсгийг 2021 оны 07 сарын 20-ны өглөө нээхээр шийдвэрлэв.

 

Иргэд хясаатай 2 хэсэгт түр замаар зорчино. Гүйцэтгэгч компаниуд гэрээний дагуу тус замыг 2021 оны 10 дугаар сард бүрэн дуусгана.

 

Shuud.mn
Сонин хачин