ШӨХТГ-аас түргэвчилсэн оношлуурны талаар ЭМЯ-нд шаардлага хүргүүллээ
2021-07-27

ШӨХТГ-аас коронавирусийн халдварын түргэвчилсэн оношлуурын импорт, бүртгэлд шалгалт хийж, дуусчээ. Тус газраас Эрүүл мэндийн яам, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт бүртгэгдээгүй оношлуур худалдаалахыг хориглох, оношлуурын бүртгэлд бүртгэх, импортын хяналтыг сайжруулах, Эрүүл мэндийн Сайдын "Эм, эмийн түүхий эд, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг бүртгэх журам"-д заасан бүртгэлийн бичиг баримтуудыг бүрэн бүрдүүлсэн тохиолдолд оношлуурыг бүртгэх албан шаардлагыг хүргүүлж байна.

 

 

Түргэвчилсэн оношлуурыг заавал лабораториор баталгаажуулан оношлуурын бүртгэлд бүртгэсний дараа импортлон оруулж ирэх шаардлагатай байгааг ШӨХТГ-аас шаардаж байна. Учир нь түргэвчилсэн оношлуурыг лицензгүй, каргогоор оруулж ирж худалдаалж буй хувь хүмүүс их байна. Энэ нь иргэдийн эрүүл мэндэд баталгаа болж чадахгүй юм. 

 

Shuud.mn
Сонин хачин
МАН-ын мөнгө хийдэг нэг сүлжээгээ ингээд өөрсдөө илчилчихлээ хөөрхий. Одоо ах нартаа алуулах байх даа. Мөнхсайхан сайд нь байхдаа цэгцлэх гээд дийлээгүй юм шүү дээ. Одоо чиний ширээ сандлаар оролдож эхэлнэ дээ ШӨХТГ-ын дарга Бат-Эрдэнэ ээ....
2021-07-28
123:
Зөв зүйлийг хөндөж ярьсан байна харамсалтай нь ЭМЯ эмийн агентлагт чадюартай боловсон хүчин алга байна даа харамсалтай нь хувийн үйлдвэр болон ашиг сонирхолын зөрчилд хамааралтай нөхдүүд их байна.
2021-07-27
иргэн:
Та нар барилгын материалын нөхдүүдийн даварсан картелийг хянаачээ. Яг ижил үнээр 2, 3 дахин нэмдэг ийм балай юм дэлхий дээр ганцхан монголд л байна. Ийм юм хийж чадахгүй бол ажлаа өгөөчээ
2021-07-27