Оросын түймрийн утаа Монголыг бүрхэв
2021-08-04

 

Якут, Сибирийн ойд асаж буй түймрийн утаа Улаанбаатарыг бүрхлээ. Сибирьт өнгөрсөн сарын сүүлээр гарсан ой хээрийн түймэр нийт 128 мянган га газрыг хамарсан байна. Эрхүү мужид ойн түймрийн эзлэх талбай 124 мянга га газар болсон бол үүнээс 17 мянган га талбайн түймэр алслагдмал, хүрэхэд хүндрэлтэй газар асаж байгаа тул түймрийг унтраах боломжгүй байгаа гэнэ. 

 

 

Сибирьт галыг унтраах тэргүүн шугаманд цэргүүд ажиллаж байгаа талаар Регнум агентлаг мэдээллээ. Одоо энэ бүс нутагт 170 түймрийн голомт байгаа бөгөөд ойн түймрийн утаа энэ долоо хоногийн эхнээс эхлэн Норильск, Улаан-Үд хотод хүрчээ. 

Сибирийн ойн түймрээс гадна Якутад олон хоног их хэмжээний ой шатаж байгаа юм. Нийт шатсан ойн талбай урьд хожид байгаагүй хэмжээнд буюу 4 сая гаруй га газарт хүрчээ. Улмаар энэ түймрийн утаа хойд туйлд ч хүрсэн байна. 

 

Якутад ойн түймрийг унтраахын тулд өдөр бүр нисэх буудлаас Онцгой байдал болон Ойн агаарын хамгаалалтын газрын экипажууд нисэж, таван нисдэг тэрэг, онгоц нийт 300 гаруй нислэг үйлджээ. Ойн түймрийг унтраахаар 2,5 мянган хүн дайчлагдан ажиллаж байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
оросын модны мафи санаатай шатаадаг шатсан ойг акталсан нэрээр шатаагүй үлдсэн ойг түүж хятад руу зардаг жил бүр ингэдэг
2021-08-04
Долио:
Ах нартаа хандие өргөе, ха ха
2021-08-04
ЗОЧИН:
ОРОСУУД ИХ ХАРИУЦЛАГГҮЙ ДАНДАА Л ТҮЙМЭР ТАВИНА. БАЙГАЛЬ НУУР ХАЙРАН БОЛЖ БАЙНА ЛЭЭ,
2021-08-04
оросын модны мафи санаатай шатаадаг шатсан ойг акталсан нэрээр шатаагүй үлдсэн ойг түүж хятад руу зардаг жил бүр ингэдэг