БНХАУ хойд мужууддаа дахин нүүрс олборлож эхэллээ
2021-08-07

БНХАУ хойд мужуудад нь орших уурхайнууд дахь нүүрс олборлолтоо дахин сэргээхээр шийдвэрлэсэн талаар Жэнминь жибао мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Хятадын Хөгжил, шинэчлэлтийн үндэсний комисс хойд мужууд дахь 15 нүүрсний уурхайн үйл ажиллагааг нэг жилээр сэргээхээр шийдсэн байна. Ингэснээр эдгээр уурхайнуудын нүүрсний нийлүүлэлт 44 сая тоннд хүрнэ гэж тооцоолжээ.

 

Энэ шийдвэр нь эрчим хүчний нүүрсний үнийг бууруулах зорилготой гэнэ. 2021 онд эрчим хүчний нүүрсний үнэ 2020 онтой харьцуулахад 1/3 -ээр өсч, нийлүүлэлтийн тасалдал, хэт халуунаас үүдэлтэй өндөр эрэлтийн улмаас тавдугаар сард энэ нүүрсний үнэ дээд хэмжээндээ хүрчээ. Түүнчлэн аж үйлдвэрлэл сэргэсэн нь ч үнийн өсөлтөд нөлөөлсөн байна. Өмнө нь БНХАУ Өвөр Монголын 38 нүүрсний уурхайн үйл ажиллагааг ч сэргээж байв. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин