Шинээр 1463 тохиолдол батлагдаж, 6 хүн нас барлаа
2021-08-08

Эрүүл мэндийн яам коронавирусийн халдварын 2021 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн статистик мэдээллийг гаргалаа. Энэ өдөр шинээр 1463 тохиолдол батлагдаж, 2269 хүн эдгэрсэн байна. Нийт батлагдсан тохиолдлын 478 нь Улаанбаатарт, 985 нь орон нутагт бүртгэгджээ. 

 

Мөн энэ хугацаанд 21-80 насны зургаан хүн нас баржээ. Ингэснээр коронавирусийн халдвараар Монгол Улсын 852 иргэн нас бараад байна. Эмнэлэгт 8764 хүн хэвтэн эмчлүүлж буй бөгөөд тэдний 180-ын биеийн байдал маш хүнд байна. 

 

Shuud.mn
Сонин хачин