Нийслэлд 319, орон нутагт 752 тохиолдол бүртгэгдлээ
2021-08-09

 

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн нөхцөл байдлын мэдээллийг гаргажээ. Энэ өдөр шинээр 1071 тохиолдол бүртгэгджээ. Шинээр батлагдсан тохиолдлын 319 нь Улаанбаатар хотод, 752 нь орон нутагт, байна. Мөн хугацаанд халдварын улмаас таван хүн нас баржээ. Түүнчлэн сүүлийн 24 цагийн хугацаанд 1811 хүн эдгэрлээ.

 

Өнөөдрийн байдлаар 9 362 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 5 355 хүн хөнгөн, 3052 хүндэвтэр, хүнд 764, маш хүнд 191 хүн байна.

 

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин