Нагасаки: Атомын бөмбөгдөлтийн хохирогчдын дурсгалыг хүндэтгэв
2021-08-09

Японы оршин суугчид наймдугаар сарын есний даваа гарагт 76 жилийн өмнө АНУ-ын Агаарын цэргийн хүчин Нагасаки дээр цөмийн бөмбөг хаясны улмаас амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэн нэг минут дуугаа хураалаа. Дурсгалын арга хэмжээ хотын төвд байх Энх тайвны цэцэрлэгт хүрээлэнд болсон байна.

 

Орон нутгийн цагаар Японд 11:02 цагт дуугаа хураасан юм. 1945 оны наймдугаар сарын есний өдөр чухамхүү 11:02 цагт цөмийн бөмбөг дэлбэрчээ. Нэг минут дуугаа хураасны дараа хотын дарга Томихиса болон Ерөнхий сайд Ёсихидэ Суга нар үг хэлжээ.

 

Цар тахлын улмаас дурсгалын арга хэмжээг хоёр дахь жилдээ цомхон байдлаар хийж байгаа бол зарим арга хэмжээг цуцалсан юм. Энэ жил Нагасакид болсон ёслолын арга хэмжээнд гадаад улс орны дипломатуудыг урьжээ.

Эргэн сануулахад, 1945 оны наймдугаар сард Америкийн цөмийн бөмбөгдөлтөд өртсөн Японы хоёр дахь хот нь Нагасаки юм. Энэ хотоос өмнө Хирошимад цөмийн бөмбөг хаяжээ. Цөмийн бөмбөгийн дэлбэрэлтийн улмаас хотын 70 мянган оршин суугч амиа алдаж, хот бүхэлдээ газрын хөрснөөс арчигдсан байна. Өнгөрсөн жил дурсгалын номонд таалал төгссөн 3000 "хибакуся"-ийн (shuud.mn: цөмийн бөмбөгдөлтөд өртөн амьд үлдсэн нутгийн оршин суугчдыг ийн нэрлэдэг) нэр багтаж, бөмбөгдөлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 189 мянга болжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин