Сибирийн түймрийн улмаас нислэгүүд саатжээ
2021-08-09

Сибирийн ойд гарч буй түймрээс үүдэлтэй их утаа бүрхсэн тул Эрхүү хотын нисэх буудлын ажиллагаа саатжээ. Регнум агентлагийн мэдээлснээр, үзэгдэх орчин муудсаны улмаас нислэгүүд саатаж, хүлээлгийн танхимд олон зорчигч нислэгээ хүлээн бөөгнөрсөн гэнэ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Эрхүү хот утаанд бүрхэгдэж, зарим зорчигчийн биеийн байдал мууджээ. Түүнчлэн Красноярск хотоос гарах дөрвөн нислэг саатсан байна. Харин энэ хот руу чиглэсэн дөрвөн онгоц Барнаул хотод газардахаас аргагүй болжээ. 

 

Өнгөрсөн долоо хоногт Сибирийн ойн түймрийн нийт хэмжээ 1,07 сая га газарт хүрсэн бөгөөд Якут, Эрхүү муж, Чукотк, Приморье, Карели гэсэн нутаг дэвсгэрүүд галд илүүтэй өртсөн байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин