Улсын хэмжээнд 9 848 иргэн тусгаарлагдаж байна
2021-08-10

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 309 эмнэлэг болон тусгаарлан ажиглах  байранд 9848 иргэн байна. Үүнээс нийслэлд 52 эмнэлэгт 4351, тусгаарлан ажиглах 19 байранд 499 иргэн, орон нутагт 288 эмнэлэг болон тусгаарлан ажиглах байранд 4983 иргэн байгаа юм.

 

 

Эмнэлэг, тусгаарлан ажиглах байранд Онцгой, Цагдаа, Эрүүл мэндийн байгууллагын нийт 2482 төрийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин