З.Мэндсайхан: Ургац хураалтад оюутнуудыг хамруулна
2021-08-11

 

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан мэдээлэл хийв. 

 

-Засгийн газрын хуралдаанаар ургац хураалтын талаар мэдээлэл сонсож, шийдвэр гаргалаа. Энэ жил өмнөх жилүүдтэй харьцуулахад харьцангуй өндөр ургац хураах тооцоо гарч байна. Энэ онд нийт 610 мянган га-д ургац тарьсан. Тариалалттай танилцахад боломжийн ургац авах төлөвтэй байна. Ургац хураалтад замын нуралт, саад байна. Энэ асуудлыг шийдвэрлэх чиглэл гаргалаа.  Ургацаа аль болох богино хугацаанд бүрэн хурааж авах шийдвэр гаргалаа. Их, дээд  сургууль, МСҮТ-ийн оюутан, цэргийн албан хаагчдыг ургац хураалтад хамруулна. Аж ахуйн нэгжүүд өөрсдөө хөдөлмөрийн гэрээгээ байгуулна.  Тиймээс ургац хураалтад идэвхтэй оролцохыг төрийн бус байгууллага, их, дээд сургуулиудад уриалж байна. Мөн махны нөөц бүрдүүлэх, үнийг тогтвортой байлгах чиглэлээр мах бэлтгэдэг компаниудад 10 их наяд төгрөгийн цогц хөтөлбөрийн хүрээнд 100 тэрбум төгрөгийн эх үүсвэр шийдэж өгч байна. Ирэх оны өвөл, хаврын махны нөөцийг бэлтгэх, үнэ тогтвортой байлгах чиглэлээр авч байгаа томоохон арга хэмжээ юм гэлээ. Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав. 

 

-Нарийн ногоо хэдий хэмжээгээр хураах бол?

 

-Өнгөрсөн онд нарийн ногоогоор дотоодын хэрэгцээний 40 хувийг хангасан. Энэ жил 60 хувьд хүргэх зорилт тавьж байна. Үнэ тогтоох нь Засгийн газрын асуудал биш. Үнийн бодлогоо явуулах, хадгалах сав бэлтгэхэд Засгийн газар анхаарч байна. Дархан, Сэлэнгийн нутагт найман мянган орчим тоннын хадгалах сав бэлтгэхээр яригдаж байгаа. 

 

-Ургац хураалтад хичнээн ажлын байр шаардлагатай вэ?

 

-Аж ахуйн нэгжүүд нийтдээ 8000 орчим ажлын байр байна гэсэн. Дунджаар өдөрт 50 мянган төгрөгийн цалин урамшуулалтай ажиллуулахаа илэрхийлсэн. 

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин
Хөдөлөл хөлс:
Оюутанд өгөх хөлсийг 50,000 гэж Засгийн газар заах хэрэггүй. Сайн нь 50,000 байтугай аваг, залхуу нь хоолныхоо мөнгийг төлөг, өрөнд ороод буцан л даа. Алийн болгон тэгшитгэх, халамжлах аргаар залуу үеээ хүртэл бузарлах юм бэ
2021-08-11
Oorsdoo huraagaach. Llruud otytan geed mongo ogohgui biz
2021-08-11