Л.Халтар: Богдхан төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг наймдугаар сард багтаан эхлүүлнэ
2021-08-11

 

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар шийдвэрлэсэн асуудлаар ЗТХ-ийн сайд Л.Халтар мэдээлэл хийлээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Тэрбээр: 

 

-Сүүлийн гурван жилд зам тээврийн салбарт төмөр замын бүтээн байгуулалтын он жилүүд болж байна. Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн 416 км төмөр замын ажил амжилттай явж байна. Мөн Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын ажил амжилттай явж, 2022 оны долдугаар сард нээгдэнэ. 

Дараагаар нь дөрвөн том төсөл байна. Зүүнбаян өртөөнөөс Хангимандалын чиглэлийн төмөр зам. Энэ боомт нээгдсэнээр Монгол Улсаас гарах уул уурхайн экспортын бүтээгдэхүүн гарах хамгийн том боомт болно.  Дорнод аймгийн Эрээнцав чиглэлийн 237 км зам байдаг.  Хөөт-бичигт чиглэлийн зүүн босоо чиглэлийн төмөр замын ажил ирэх онд эхэлнэ. Гуравдугаарт, баруун босоо чиглэлийн Арцсуурь-шивээхүрэн чиглэлийн 1280 км төмөр замын ажил байна. УИХ 2010 онд Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогод өөрчлөлт оруулан хэлэлцэнэ. 

 

Дөрөвдүгээрт, Богдхан төмөр замын асуудал өнгөрсөн долоо хоногт гүйцэтгэгч байгууллагууд тодорсон. Ирэх долоо хоногт трансын асуудал шийднэ. Шинээр 135 км төмөр зам барина. Зургаан зөрлөг, гурван өртөөтэй, 16.3 км урттай хоёр газар доогуурх тунельтэй.  Энэ наймдугаар сард багтаан бүтээн байгуулалтын  ажлыг нь эхлүүлнэ. Рашаант өртөөнөөс богд уул руу яваад Мааньт өрөөтэй холбоно гэсэн тооцоо байна хэмээв. Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав. 

 

-Нийт бүтээн байгуулалтын зардал хэр бол?

 

-Урьдчилсан тооцоогоор 630-700 орчим сая ам.долларын байхаар гарсан. Өөрийн нөөц бололцоогоо тооцож энэ ондоо ажлаа эхлүүлнэ. Гадаадын хөрөнгө оруулалт татна. 

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин
bitgii mal tsarailaad bai za
2021-08-12
tsog:
Udur aldaj shunu gej nalgar tsag n ard ungurch huitnii am naashilj bhd yun TZ barih ve??? Ug n dulaanii udruuded l hiih ajil bish uu!!!
2021-08-11
bitgii mal tsarailaad bai za
Ajil xiix xun bxgui Bugd zalxuu
2021-08-11
Үйлдвэр байгуулмаар бнаа:
Төмрөө өөрсдөө хайлъя, лист, элдэв цувимал гаргая, нефтээсээ бүтээгдэхүүн бага ч гэсэн гаргая, хотын ойролцоо газар гаргаж хотыг тэжээх ногоогоо тарья, үйлдвэрийн паркууд барьж хямдхан түрээсэлж үйлдвэрлэгч нарыг бий болгоёоо. Хийх ийм л юм хиймээр байнаа. ЭНэ төмөр зам тийм тулгамдсан юм мөн юм уу гэж бодогдохын.
2021-08-11