ЗГ: С.Моллаейг 60 сая, М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар, Б.Болортуяа нарыг 30 сая төгрөгөөр шагнана
2021-08-11

 

Засгийн газрын хуралдаанаар Токио-2020 зуны олимпоос медаль хүртсэн тамирчид, дасгалжуулагчдад мөнгөн  шагнал олгох асуудлыг хэлэлцжээ. 

 
“Токио-2020” зуны олимпын XXXII наадамд амжилттай оролцож мөнгөн медаль хүртсэн тамирчин Саеид Моллаей, хүрэл медаль хүртсэн Мөнхбатын Уранцэцэг, Цэнд-Очирын Цогтбаатар, Бат-Очирын Болортуяа, дасгалжуулагч Халиуны Болдбаатар, Мөнхбаатарын Бундмаа, Бямбажавын Баттулга нарыг мөнгөн шагналаар шагнана.


Саеид Моллаейд 60 сая, М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар, Б.Болортуяа нарт тус тус 30 сая, дасгалжуулагч Х.Болдбаатарт 45, М.Бундмаа, Б.Баттулга нарт тус тус 15 сая төгрөг олгоно. Мөнгөн шагналд шаардагдах нийт 225 сая төгрөгийг зохих журмын дагуу гаргахыг холбогдох албаны хүмүүст даалгалаа.

Shuud.mn
Сонин хачин
Zocnin:
4 jiliin hols hucn hodolmor yadaj 100 say bmaar yum daa Bayan hunii singapur zugaalaad irdeg mongo
2021-08-13
Зочин:
Медаль авсан, шагнагдсан тамирчид, дасгалжуулагчиддаа баяр хүргэе. Шинжлэх ухаан, судалгааны ажилтнууд ингэж тэтгэж харж үзвэл, үнэлбэл энэ улс хурдан урагшилнаа. Тамирчид, урлагийнхан, бөхчүүддээ маш их мөнгө өгөхийм даа. Ядуу улсын ядруухан сэтгэлгээг өөрчилж оюуны хүмүүсээ ийм түвшинд гаргаж ирэх хэрэгтэй. Тэгж байж нийгэмд зөв сэтгэлгээ тогтож, шударга ёс ч ярихад дөхөм болно.
2021-08-12
zochin:
mash ih mungu ugch bna,daraa ni sar bolgon 3 say abna.Dendene ee iim ih mungu
2021-08-12
Arai l baga baina.Mongonii hansh unasan.
2021-08-11