Нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэл баталгаажуулалт улсын хэмжээнд 10.6 хувьтай байна
2021-08-17

 

2021-2022 оны хичээлийн жилд төрийн өмчийн сургуулийн нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэлийг улсын хэмжээнд цахимаар зохион байгуулахаар болсон. Нэгдүгээр ангийн цахим бүртгэлд 2015 оны нэгдүгээр сарын 01-нээс 2015 оны арванхоёрдугаар сарын 31-ний хооронд төрсөн хүүхэд хамрагдах боломжтой. Өчигдөр нэгдүгээр ангид элсэх зургаан настнуудын цахим бүртгэлийг баталгаажуулж эхэлсэн. Тодруулбал, эцэг эх, асран хамгаалагчид parent.edu.mn нэвтэрч бүртгэлийг баталгаажуулах юм. 

 

Тэгвэл эхний өдөр буюу наймдугаар сарын 16-ны  09:00-18:00 цагийн хооронд улсын хэмжээнд 10.65 хувь, нийслэлд 15.86 хувьтай баталгаажуулалт хийжээ. Бүртгэл баталгаажуулах үйл явц энэ сарын 25-ны өдрийн 17:00 цаг хүртэл үргэлжилнэ гэж БШУЯ-наас мэдээллээ. 

 

 

 

Г.Мичид 

Shuud.mn
Сонин хачин