А.Ариунзаяа: Хоёроос дээш машин, байртай 1435 өрхийг хүнсний талоноос хаслаа
2021-08-17

 

Хөдөлмөр нийгмийн хамгаалын яамнаас хүнс тэжээлийн дэмжлэг олгор журамд өөрчлөлт оруулсан. Энэ талаар Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа өөрийн цахим хуудаснаа мэдээлжээ. 

 

Тэрбээр, "Бид “Хүнс тэжээлийн дэмжлэг олгох журам”-аа шинэчилсэн. Өндөр өртөгтэй судалгаа дахин хийхээс илүүтэй Төрд байгаа мэдээллүүдээ ашиглахыг чухалчилсан. Төрийн байгууллагын мэдээллийн сантай хийсэн тулгалтаар 2 дээш машин, байр, 200 дээш малтай 1435 өрхийн 8475 иргэнийг хаслаа. Цаашид энэхүү үйлчилгээ хугацаатай болж, мөн нөхцөлтэй болж байгаа буюу Conditional social transfer /Германы жишээ авсан/ нэвтрүүлсэн.Сургалт, ажлын байрны санал тавина, хариуцлага, хяналт сайжруулна.

 

Мөн түүнчлэн жилд 2 удаа олон нийтийн ажилд заавал оролцох нөхцөлтэй. Ургац хураалт хамтдаа зохион байгуулна. оролцоог хангана. 30 жилд байгаагүй ургац хурааж авах гэж байгаа гэсэн шүү" гэжээ. 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин
Луйвраар талон авч байсан амьтдаас мөнгийг нь эргүүлж төлүүлэх хэрэгтэй. Мөн тэдэнд луйвар хийх боломж олгож байсан хуйвалдагчид буюу тухайн сум, хороо, багийн сонгуультан, хариуцлагатнуудыг илрүүлж зохих зохих шийтгэлийг нь ногдуулах ёстой. Тийм этгээдүүдийг засаг, төрийн албанд дахиж ажиллуулахгүй байх хэрэгтэй!
2021-08-18
Zochin:
Нэг машинтай ч гэсэн оруулах хэрэггүй, бүр өвчин зовлонтой хүн л бвал тэтгэмж өгөх хэрэгтэй
2021-08-17
Иргэн:
Авилгачид тэднийг халамжид хамруулав уу? эсвэл Мэдрэл муутнууд уу?
2021-08-17