Л.Оюун-Эрдэнийн Засагт ДАРХЛАА тогтох уу
2021-08-18

 

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын 200 дахь хоног тохиож байна. Өнөөдрийн тухайд Улаанбаатарт цар тахлын халдварын тоо буурсан ч орон нутагт байдал хүнд, Баян-Өлгий аймагт хатуу хөл хорио тогтоогоод байна. Хичээлийн шинэ жил, ирэх өвөлдөө бэлтгэн намрын ид ажлын үе эхэлж байгаа. Засгийн газар хичээл сургуулийг танхимын болон хосолсон хэлбэрээр явуулахаар шийдвэрлэсэн. Тиймээс ч олон нийт халдварт цар тахлаас урьдчилан сэргийлэхээс гадна хүүхдийнхээ хичээл сургуулийн бэлтгэлийг хангаж байна. Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газрын 200 хоногийн  хугацаанд цар тахлын халдвар нэмэгдэж, иргэд амиа алдаж, улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал тогтоож байлаа. Цаашлаад  “Ковидгүй зун”эсрэгээрээ явагдаж, халдвар хамгийн өндөр хэмжээнд хүрч, эрдэнэт хүн амиа алдсан гашуун зуныг үдлээ.  Ямартай ч вакцинжуулалт үргэлжилж, иргэд төдийгүй 12-15 насны хүүхдүүдээ дархлаажуулж эхэлсэн. Өчигдрийн мэдээллээр 12-15 насны хүүхдийн 80 орчим хувийг дархлаажуулаад байна.

 

Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа дэмжих 10 их наядын цогц хөтөлбөрийг Засгийн газар хэрэгжүүлж байгаа. Энэ хөтөлбөрөөр ажлын байрыг хадгалах зорилгоор аж ахуйн нэгжүүдэд жилийн гурван хувийн хүүтэй зээлийг олгосноор өнөөдрийн тухайд 280 гаруй ажлын байр хадгалсан гэсэн тооцоолол гарсан байна лээ. Гэсэн хэдий ч шатахууны болон барилгын материалын үнэ өсч, энэ хэрээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөөр ирсэн. Тиймээс 10 их наядын цогц хөтөлбөрийн үр дүн одоогийн байдлаар иргэдийн амьдралд хөрсөн дээрээ бууж мэдрэгдээгүй байгаа юм.

Цар тахлын хүнд энэ үед манай улс 30 жилд байгаагүй арвин их ургац хурааж авахаар болсон сайн мэдээ байгаа. Харин хүйтрэхээс өмнө ургацаа бүрэн хурааж авахаар аж ахуйн нэгжүүд 8000 гаруй ажлын байр шаардлагатай талаар саналаа Засгийн газарт хүргүүлсэн байна лээ. Тиймээс оюутан залуучууд төдийгүй иргэдийг ургац хураалтад  урамшуулалтайгаар хамруулахаар ажиллаж байна. УИХ-аар Коронавирусийн цар тахлын үеийн хуулийн үйлчлэх хугацааг дахин сунгуулснаар энэ оныг дуустал хүүхэд бүрт сар бүр 100 мянган төгрөгийг үргэлжүүлэн олгож, иргэд, аж ахуйн нэгжийн цахилгаан, дулаан, хогны мөнгийг төр дааж байгаа билээ. Басхүү иргэд хүсвэл ипотекийн зээлээ 12 дугаар сар хүртэл зогсоох шийдвэрийг ч төвбанк гаргасан.

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тухайд вакцинжуулалтыг орон даяар өрнүүлэхээр иргэддээ уриалж, өөрөөрөө үлгэрлэн вакцины эхний тунг хийлгэн, зарим иргэдийн вакцинд үл итгэх эргэлзээг тайлж, цар тахлын үеийн нөхцөлтэй зохицож хэрхэн ажиллаж, амьдрах талаар байр сууриа илэрхийлсээр ирсэн. Ямартай ч энэ өдрүүдэд эдийн засгийн урсгалаа гадагш нь хандуулах, гадаадын хөрөнгө оруулалтыг татах бодлогыг барьж, хөрөнгө оруулагчидтай уулзаж хийж байгаа. Тэрбээр өчигдөр  гадаадын хөрөнгө оруулагч нартай уулзах үеэрээ тэднээс уучлалт хүсээд “Өнгөрсөн 30 жилийн гадаадын хөрөнгө оруулалттай холбоотой тодорхойгүй байсан бүх асуудалд Монгол Улсын үе үеийн Засгийн газрыг төлөөлж чин сэтгэлээсээ уучлалт гуйхыг хүсэж байна.Өнгөрснөө дүгнээд, ирээдүйг шинээр эхлэхийн тулд Ерөнхий сайдын хувьд өөрөөс шалтгаалах бүх цаг, бүх боломжоо дайчлахаа амлаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар нэг цонхоор харж, нэгдмэл байр суурьтай байгааг хэлэх нь зүйтэй" хэмээн онцолж байна лээ.

 

Цар тахлын үеийн гүйцэтгэх засаглалын хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд олон нийт, сөрөг хүчин шүүмжлэлтэй хандаж, дахин хөл хорихгүй байх, аж ахуйн нэгжүүдийг үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжоор хангах, эдийн засгаа сэргээж, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх  шаардсаар ирсэн. Тиймээс ч энэ өдрүүдэд сөрөг хүчин АН-ын бүлгээс Л.Оюун-Эрдэнийг огцруулах бичгийг УИХ-д өргөн барих хууль эрхзүйн нөхцөл бүрдсэн талаар эх сурвалж мэдээлсэн. Ямартай ч ирэх намрын чуулгантай зэрэгцээд өргөн барьж, Засгийг огцруулна гэсэн бор шувуу нисч байгаа. Энэ нь Ерөнхий сайд дархлаагүй, Засаг нь дэнжигнэж байна гэсэн мессэжийг олон нийтэд төрүүлж байгаа. Л.Оюун-Эрдэнийн Засгийг огцруулахад парламент дахь сөрөг хүчин, бие даагчид гарын үсэг зураад ч хуулийн заалтад тусгасан квотод хүрэхгүй. Учир нь УИХ-ын гишүүдийн 4/1 буюу 19 гишүүн гарын үсэг зурснаар УИХ-д Ерөнхий сайдыг огцруулах бичгийг өргөн барих нөхцөл бүрдэнэ. Цаашлаад парламентаар хэлэлцүүлэхэд мөн л эрх баригч хүчний олонхийн санал шаардлагатай.

 

Л.Оюун-Эрдэнийн тухайд УИХ-ын гишүүнээр сонгогдож, Ерөнхий сайдаар томилогдсон төдийгүй эрх баригч хүчин МАН-ын даргын албыг хашиж байгаа. Төр, засгийн эрх бүхэлдээ Л.Оюун-Эрдэнийн мэдэлд ирсэн 200 дахь хоног. Эрх баригч хүчин МАН-ын даргаар сонгогдсон нь угтаа гүйцэтгэх засаглал үйл ажиллагаа тогтвортой явуулах хамгаалалт, дархлаа мөн. Гэсэн хэдий ч улс төрд эрх ашиг үйлчилнэ. Ирэх өдрүүдэд болох үйл явц эрх баригч хүчний эв түнжин хэр байгааг харуулна. Тиймээс Л.Оюун-Эрдэнэ ямар удирдагч болохоо намдаа төдийгүй олон нийтэд харуулах үлдлээ.

Н.Энхбат

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Уг нь санаа бол байх шиг, даанч туршлага, зангарага нь дутаад жулдаад л байна даа, бас дээр нь биеээ тоож, ихэрхэг шинжтэй, явуулсан нь зөв байхаа
2021-08-19
zochin:
Удахгүй зайлуул.200 хоногт хийсэн ажилгүй, Ковид-19 цар тахлын тоог бууруулж чадаагүй, чадваргүй ЗГ огцор, МАН туршлагатай, чадварлаг хүмүүсээр төр засгийг удирдуулж,ядуурлаас, хямралаас гаргах хэрэгтэй.
2021-08-19
Цаашдаа олон үйл явдал өрнөх шинжтэй. Том ланжгарууд шалгагдах нөхцөл байдал үүсээд байна. УИХ-ын гишүүд эвгүй шүү. Яаж ч эргэж мэднэ. Одоо ЕС-ын хийх алхамуудаас л хувь заяа нь шалтгаалах гээд байна. Огцрох магадлал их өндөр байна шүү!
2021-08-18
Энэ залуу маш сайн ажиллаж байгаа шүү. Эх орноо ирээдүйгээ үр хүүхдээ бодоод дэмжих хэрэгтэй.
2021-08-18
Удахгүй удахгүй зайлуул. 200 хоногт хийсэн ажилгүй улам о доошлоод л байхын. Яаахав төрийн халамжинд хэд хоног бялуурлаа энэ хүүхэд. Одоо зайлж үз цаашаааа
2021-08-18
Иргэн А:
Ер нь бол сайн ажиллаж байгаа засаг шүү улам их хичээгээрэй
2021-08-18
Түгжрэлээ шийдээч ээ! Таван толгой гэж компани Хадгаламж банкны хулгайлсан мөнгөөр барьсан гэх хотын төвийн 10 давхар байранд байлгах хэрэг байна уу? Налайх руу нүүлгэж түжрэлээ шийдэж эхлэе ээ!!!
2021-08-18
Er n bol sain ajillaj bga n unen sh de Alivaa asuudald ih neelttei zuv handdag surjigneed tom dur esgeed bdaggui zorilgoo zuv todorhoilj orchin ueiin setgelgeetei zuv bodlogotoi arga baril n ch engiin tun chambai shu, zaluu ch hun yum
2021-08-18
Zochin:
Bolij uzeerei kharin ch omnokh zasgaas khamaagui deer ajillaj baigaa shuu. Umand tsag khugatsaa ogch sur.Sainiig ni demjeed chi ooroo ooriigoo shinechil.
2021-08-18
ЭНЭ НОВШ ХОТЫН ДАРГА 2 ЕРӨӨСӨӨ ЮУ Ч ХИЙЖ ЧАДАХГҮЙ БАЙНА ЭРТХЭН ОГЦОРСОН НЬ ДЭЭР
2021-08-18
Иргэн:
Уг нь их хүлээлт бсан Элбэгээгээс эхлээд шудрага ёс тогтоох том албан тушаалын хулгайч нартай тэмцэхгүй бна.Үгийн тоох төрийн албан хаагч л алга эртхэн солиод зангарагтай туршлагатай ЕС дээр байх.
2021-08-18