Ховд аймагт "Дельта" хувилбарын 11 тохиолдол бүртгэгдлээ
2021-08-18

 

Сүүлийн өдрүүдэд орон нутагт бүртгэгдэх халдварын тохиолдол нэмэгдсэн. Тодруулбал, өдөрт бүртгэгдэх орон нутгийн тохиолдол нийслэлээс давсан. Мөн коронавирусийн “Дельта” хувилбар манай улсад тархаж байгаа. ЭМЯ-наас өнгөрсөн долоо хоногт нийт эерэг илэрч байгаа шинжилгээний 10-20 хувьд нь PCR -т суурилсан мутацийг илрүүлэх шинжилгээ хийсэн байна. Нийт 369 сорьцны 39 сорьцод нь "Дельта хувилбар илэрсэн. Өөрөөр хэлбэл нийт шинжилгээний  11.6 хувьд "Дельта" хувилбар батлагдсан талаар мэдээлсэн.

 

Түүнчлэн ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Л.Баттөр өөрийн цахим хуудаснаа орон нутагт коронавирус халдварын "Дельта" хувилбар тархсан талаар нийтэлсэн.

 

Тэрбээр, "Орон нутагт өвчлөл буурахгүй байна. Нийтийг хамарсан арга хэмжээ болгоныг дараа халдварын тохиолдол нэмэгдэж байна. Хичээл сургууль эхлэхэд улам хүндрэлтэй нөхцөл байдал үүснэ шүү. Дельта орон нутагт тархсан байна" гэв.

 

 

Баян-Өлгий аймагт "Дeльта" вирусийн халдвар бүртгэгдсэн. Үүнтэй холбогдуулан Ховд аймаг дахь БОЭТ манай аймагт энэ төрлийн вирус байгаа эсэхийг тандах, илрүүлэх зорилгоор Коронавирусний халдвартай 50 иргэний сорьцыг энэ сарын 15-ны өдөр ХӨСҮТ-рүү тээвэрлэсэн байна. ХӨСҮТ-рүү явуулсан 50 сорьцны 20-иос нь шинжилгээ авахад 11-ээс нь “Дельта” вирус илэрчээ. Харин үлдсэн 30 сорьцын хариу хүлээгдэж байгаа аж.

 

М.Насан 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Уул овооны тахилга корона вируст таалагдсангүй, хичээл сургууль эхлэх цагаар хэцүү л байх даа,тахих өдөр цагаа олсонгүй дээ.
2021-08-18