Д.Цэнд-Аюуш: Сэжигтэй шалгуулагчийг тусгаарлана
2021-08-18

 

НМХГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. 

 

НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш:

 

-Энэ жил наймдугаар сарын 19-22-ны өдрүүдэд ЭЕШ зохион байгуулагдана. Энэ хүрээнд нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа 41 сургуульд шалгалт авна. Тиймээс уг сургуулиудын хичээлийн бэлтгэл ажил болон урьдчилан сэргийлэх шалгалтыг хийсэн. Анги танхимд 10-15 шалгуулагч байх, ширээ хоорондын зай 1,5-2 метр байна. Сургууль тус бүрт тусгай анги бэлтгэнэ. Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтаараа сургуулиудад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа. Дараах чиглэлээр анхаарч ажиллахыг зөвлөв.

 

  • Шалгалтын байранд орох, гарах хаалганд спирт, халдваргүйжүүлэх бэлтгэх

  • Шалгалтын байранд ариун цэврийн өрөөтэй байх. Гар угаах, халдваргүйтгэлийг сахих нөхцөл бүрдүүлсэн байх

  • Чанарын шаардлага хангасан амны хаалт, ажлын хувцас, нэг удаагийн бээлийн хормогч, халдваргүйжүүлэлтийн нөөц бэлтгэх

  • Шалгалтын байранд шалгуулагчийг нэвтрэхээс өмнө биеийн халууныг хэмжих. Хэрэв шалгуулагчийн биеийн халуун 37 хэмээс дээш буюу сэжигтэй тохиолдол илэрсэн үед  тухайн шалгуулагчийн мэдээллийг бүртгэж, харьяа дүүргийн эрүүл мэндийн төвд мэдээлж, тухайн шалгуулагчийг тусгай ангид  суулгаж шалгалт авах зэрэг мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн. Мөн шалгалт авч байгаа багш ажилчид халдвар хамгааллын дэглэмээ баримталж ажиллана. 

 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин