Хүн амын дийлэнхийг дархлаажуулвал COVID-19 улирлын өвчлөл болно
2021-08-18

Хүн амын 80 хувьд сүргийн дархлаа үүсвэл коронавирус мутацид орохоо больж, улирлын өвчлөл болно гэж Оросын Хэрэглэгчийн хяналтын газрын Тархвар судлалын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн орлогч захирал Александр Горелов мэдэгджээ. Түүний өгүүлснээр, вирус гагцхүү "дархлаа тогтоогүй" биед л мутацид ордог гэнэ. 

 

"Сүргийн дархлаа тогтоож чадвал вирус хувирах нь багасна. Учир нь вирус гагцхүү дархлаа тогтоогүй бие организмд л мутацид ордог юм. Сүргийн дархлаа гэдэг нь хүн амын 80 хувьд дархлаа үүсэхийг хэлж байгаа юм. Энэ тохиолдолд вирус улирлын өвчлөл болно" хэмээн Горелов өгүүлснийг РИА Новости дамжууллаа.

 

Түүний өгүүлснээр, дэлхийн олон оронд нэг нэгнээсээ ялгаатай коронавирусийн төрөл бүрийн хувилбаруудын тархалтыг байнгын хянаж байгаа гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин