Афганистан: Нисэх буудал дээр долоон хүн амиа алджээ
2021-08-23

Наймдугаар сарын 15-ны өдөр талибууд Афганистаны нийслэлийг эзлэн авсанаас хойш эх орноо орхин дүрвэх хүсэлтэй олон мянган хүн Кабулын нисэх буудал дээр үймээн үүсгэж, үүний улмаас олон хүн амиа алдсан талаарх мэдээлэл гарч байлаа. 

 

Афганистан: Шигшээгийн хөлбөмбөгчин онгоцноос унаж, амиа алджээ

 

Эх орноосоо дүрвэх гэсэн хүмүүсийн цуваа тасрахгүй байгаа бөгөөд өнгөрсөн амралтын өдөр гэхэд л дахин бужигнаан үүссэний улмаас олны хөлд дарагдан долоон хүн амиа алдсан байна. Кабулд олны хөлд дарагдсаны улмаас харамсалтайгаар амиа алдсан Афганистаны долоон иргэний ар гэрд Их Британий Батлан хамгаалахын яамны төлөөлөгч эмгэнэл илэрхийлжээ.

 

АНУ-ын Төрийн департаментын мэдээлснээр, Кабулын нисэх буудлыг 48 цагийн хугацаанд хаасан бөгөөд энэ хугацаанд нисэх буудлын нутаг дэвсгэр дээр байгаа хүмүүсийг нүүлгэн шилжүүлэхийн тулд ийм шийдвэр гаргасан байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин