Коронавирусийн тархалт дотоодод нь зогссон гэж БНХАУ мэдэгдлээ
2021-08-23

Наймдугаар сарын 22-ны ням гарагт Хятадад коронавирусийн халдварын 21 тохиолдол илэрсэн бөгөөд эдгээр нь бүгд зөөвөрлөгдсөн тохиолдол байсан гэж БНХАУ-ын Эрүүл мэндийн улсын хороо мэдээлжээ. 

 

Эрүүл мэндийн улсын хорооны мэдээлснээр, Хятадад дотоодод нь коронавирусийн халдвар дамжсан тохиолдол нэг ч бүртгэгдээгүй өдөр хамгийн сүүлд долдугаар сард тохиож байсан аж. Сар гаруй хугацаанд дотоодын тохиолдлууд цөөн боловч бүртгэгдэж байсан бөгөөд харин ийнхүү ням гарагт илэрсэн халдварууд нь бүгд зөөвөрлөгдсөн тохиолдлууд байжээ.

 

Хамгийн сүүлд, долдугаар сарын 20-ны өдөр дотоодын халдварын дэгдэлт бүртгэгдсэн байна. Тухайн үед Жянсу мужийн Нанкин хотын олон улсын нисэх буудлын ажилтнуудаас коронавирусийн халдвар илэрч байжээ. Үүний дараа коронавирусийн халдвар Хятадын нутаг дэвсгэрийн ихээхэн хэсгээр тархаж, дотоодод нь 1,2 мянга гаруй тохиолдол бүртгэгдээд байв.

 

Халдварын шинэ тохиолдлууд илрэх болсон тул Хятадад хатуу хөл хорио тогтоож, өвчний тархалт ажиглагдсан бүс нутгууд руу зорчих хөдөлгөөнийг хязгаарлах зэрэг олон арга хэмжээ авч хэрэгжүүлжээ.

 

Энд дуулгахад, коронавирусийн халдварын анхны голомт болж байсан Хятадад цар тахал дэгдсэнээс хойш халдварын тохиолдол 94 652 бүртгэгдэж, 4636 хүн халдварын улмаас нас барсан байна. Нас баралтын хамгийн сүүлийн тохиолдол энэ оны нэгдүгээр сард бүртгэгджээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
z:
хужаад короно намдаад өдөрт 6 7тохиолдол илэрч бгаа гээд мэдээ бн лээ манай арчаагүй засаг ч яахав юугаа чадхав гадныхны амыг хараад л мөнгө авч худлаа үнэн яриад сууж бдаг юм
2021-08-23
Худлаа
2021-08-23