Афганистан: Талибууд Панжшерийг бүсэлжээ
2021-08-23

Талибан хөдөлгөөнийхний хяналтад ороогүй байсан цорын ганц бүс нутаг болох Панжшерт талибуудыг эсэргүүцэгч хүчин зохион байгуулалтад орж, хэлэлцээ хийж, энх тайвнаар эвслийн засгийн газар байгуулахгүй бол эцсээ хүртэл тулалдана гэж мэдэгдэж байлаа. Талибууд эсэргүүцлийн хүчнийхэнд хяналтыг шилжүүлэхэд нь дөрвөн цагийн хугацаа өгсөн ч тэд эсэргүүцсэнээр Талибан хөдөлгөөний дайчид энэ бүс нутгийг эзлэн авахаар хөдөлсөн юм. 

 

Ахмуд Масуд: Талибуудтай эцсийн хүчээ шавхтал тулалдана
 

Улмаар, Талибан хөдөлгөөнийхөн Панжшер мужийг бүслэлтд оруулсан гэж мэдэгдсэн байна. Энэ бүс нутаг талибуудыг эсэргүүцэх сүүлчийн голомт болоод байсан юм.

 

Панжшер мужийн оршин суугчдын ихэнх нь тажикууд. Тэднийг талибуудтай тэмцэж байснаараа алдартай, Афганистаны үндэсний баатар Ахмад Шах Масудын хүү Ахмад Масуд удирдаж байгаа юм. Масуд олон мянган цэргийг нэгтгэсэн бөгөөд тэдэнд нисэх хүчин ч байгаа гэж зарим эх сурвалжууд мэдээлж байна. Мөн энд Афганистаны өмнө засгийн газрын төлөөлөгчид ч байгаа гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
SSSR-n ued Zövlöltiin ued Panjsheriin arslan Ahmad shah Masudiin esreg 10n udaa baildaanii tomajilgaa hiigeed buulgaj tsadaagui tom havtsal shuu...
2021-08-25
Uur ulstai hilledegui. Gants tom urt hundii l gesen ug. 2 gartsiig n haahad unguruu
2021-08-24
Панжшер мужийн хойт хэсэг өөр улстай хиллэдэг юм чинь талибууд бүрэн бүслэнэ гэж яаж байх вэ.
2021-08-24
Uur ulstai hilledegui. Gants tom urt hundii l gesen ug. 2 gartsiig n haahad unguruu