Шадар сайд Баянхонгор аймагт ажиллалаа
2021-08-25

Өнөөдөр (08.25) Монгол улсын Шадар сайд С.Амарсайхан Баянхонгор аймагт ажиллаж, аймгийн Онцгой комиссийн хуралдаанд оролцлоо. Цар тахлын нөхцөл байдлын үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, хичээл сургуулийн үйл ажиллагааг танхимаар эхлүүлэх бэлтгэл ажлыг хэрхэн хангаж буй талаар болон өвөлжилтийн бэлтгэлийн явцын талаар Шадар сайд холбогдох албаныханы мэдээллийг сонсож дүгнэсэн юм.

 

Манай аймгийн хувьд коронавируст халдварын эхний давалгаа 3 сарын 24-ээс эхэлж нэг сарын хугацаанд эх уурхай, голомтыг цомхотгож чадсан. Хоёр дахь давалгаа 6 сараас эхэлж одоог хүртэл үргэлжилж байгаа ч энэ бүх хугацааанд:

 

-Тандалт судалгааг идэвхитэй хийж илрүүлэх,

-Голомтын болон гудамж талбай, үйлчилгээний газрын ариутгалыг өргөн далайцтайгаар хэдэн удаа зохион байгуулсан,

-Эм эмнэлгийн хэрэгсэл, оношлуурын нөөцийг тасралтгүй хангаж ажилласан,

- халдварласан иргэдээ тусгаарлан эмчлэх зохион байгуулалт,

-Нэг өрх-Нэг шинжилгээ арга хэмжээг шаардлагатай хугацаанд авч хэрэгжүүлсэн,

-Анагаахын чиглэлээр суралцаж буй аймгийнхаа оюутнуудыг тодорхой цалин урамшуулалтайгаар оношлогооны багт дайчлан ажиллуулсан

-Хүчилтөрөгчийн үйлдвэрээс иргэдэд шууд очих хүчилтөрөгчийн хошууг нэмэгдүүлж, хүртээмжийг өргөтгөх зэрэг ач холбогдолтой хэмжээнүүдийг аймгийн Онцгой комиссоос шуурхай авч хэрэгжүүлсэн юм.

Түүнчлэн аймгийн нийт 89955 иргэдээс тооцоход вакцины I тунд 63.1%, II тунд 57.6%-ийг хамруулаад байгаа юм.

 

Түүнчлэн 2020-2021 оны өвөлжилт, хаваржилтийг даван туулахад хэрэгжүүлсэн ажил арга хэмжээ, өвөлжилтийн бэлтгэл хангахтай холбоотой зарим асуудлыг аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан танилцуулав. Ган, зудын улмаас их хэмжээний мал хорогдож малчид эдийн засгийн хүнд гарз хохирол туулахаас сэргийлж мал мах борлуулах арга хэмжээг ЗХЖШ, Ерөнхийлөгчийн тамгын газар болон хувийн аж ахуйн нэгжээр дамжуулан намар эртээс авч чадсанаар 3 сая шахам толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулсан. Мөн өвс тэжээлийн нөөцийг тасралтгүй хангаж, заримыг хөнгөлөлттэй үнээр малчдадаа нийлүүлж, онд орох боломжгүй 10 мянган төл малыг төрийн байгууллагууд худалан авч аймгийн төвдөө тэжээж бойжуулах зэрэг шуурхай ажлуудыг зохион байгуулсаар урин цагтай золгосон.

 

Харин сумдад хорогдсон малын сэг зэм устгалыг аймаг өөрийн нөөц боломжид тулгуурлан холбогдох зардлын 50 хувийг гаргаж шийдсэн. Гэвч тодорхой хэмжээний төлбөрийн үлдэгдлийг аймгаас гаргах боломжгүй байгаад туслалцаа үзүүлэхийг Шадар сайдаас хүссэн юм.

 

Мөн Малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тодорхой бүс нутгийн малыг дархлуужуулах шаардлагатай байгаа талаар мэдээлэл солилцов.

Эх сурвалж: Шадар сайдын хэвлэл 

Shuud.mn
Сонин хачин