ЗГ: Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг он дуустал сунгалаа
2021-08-25

 

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар танилцууллаа. ЭМ-ийн сайд С.Энхболд мэдээлэл хийлээ.

 

Тэрбээр: 

 

-Манай улсын хувьд тэргүүлэх таван өвчлөл амьсгалын замын, зүрх судас, хордлого зэрэг багтдаг байна. Тиймээс нийт хүн амын урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн шинжилгээг хэрэгжүүлэхээр яригдаж байна. Манай улсад тэргүүлэх өвчлөлийн таван чиглэлийг авч үзнэ. ЭМДС-аас олгодог насны багцыг шинэчлэх, хүн амыг жилд нэг удаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагддаг байх ажлыг хийх ажлын хэсэг гарсан.

 

Энэ багц шинжилгээ нь 13-45 мянган төгрөгийн хэмжээтэй. Насны багцын нэр төрлийг олшруулж, хөдөө орон нутгийн дэд бүтэц, чадавхыг эрчимжүүлнэ. Өдөрт гарч байгаа нийт тохиолдлын 30 орчим хувийг хүүхдийн өвчлөл эзэлж байна. Вакцинжуулалттай холбоотой хүүхдийн өвчлөл буурсан хэмээв. 

 

Засгийн газрын хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг он дуустал буюу арванхоёрдугаар сарын 31-ийг дуустал сунгалаа. Одоогийн хэрэгжиж байгаа улбар шар түвшинд ямар нэг өөрчлөлт гарахгүй хэмээв. 

Гэрэл зургийг MPA.mn

 

УОК-ын дэргэдэх Шуурхай штабын дарга Т.Баярхүү:

 

-Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг өнөөдрийн байгаа түвшин он дуустал үргэлжилнэ. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд хувийн хэвшлийн үйл ажиллагааг нээж явсан. УОК-ын хуралдаанаас гадна талбайд явуулах зориулалттай тэмцээн, уралдааныг тухайн аймгийн Засаг дарга хариуцлагын гэрээний хүрээнд явуулна гэсэн. Одоо намрын ургац хураалт, хичээл сургуулийн бэлтгэлтэй холбоотой тэмцээн уралдааныг түр зогсоосон. Хөдөлгөөөний идэвжил нэмэгдсэн үед халдвар тарах өндөр эрсдэлтэй гэлээ. 

Н.Нягт 

Shuud.mn
Сонин хачин
Монгол хүн:
Тэргүүлэх гэдэг үгийг сайн юманд хэрэглэдэг юм.Сайн өвчин юмуу? Сайд нь хүртэл ингэж яриад, аягүй бол ЗГ ын шийдвэр нь ийм үг хэрэглэх вийдээ. Илүү түгээмэл, илүү аюултай өвчлөлүүд л байлгүй дээ
2021-08-25