АНУ-ын тагнуул коронавирусийн үүслийг тогтоож чадсангүй
2021-08-25

Америкийн Ерөнхийлөгч Жо Байден коронавирусийн үүслийн талаарх таамаглал, онолуудыг шалган, нэгтгэн дүгнэх үүргийг өгч, улмаар тагнуулынхан энэ ажлын тайлангаа бэлэн болгосон, эхлээд Ерөнхийлөгчид дараа нь олон нийтэд танилцуулна гэсэн мэдээлэл гарч байлаа. 

АНУ коронавирусийн үүслийн талаарх тайланг дэлгэнэ

Америкийн Тагнуулын шинэ илтгэлд коронавирусийн үүслийн талаарх тодорхой дүгнэлт байхгүй, тэр дундаа энэ нь Хятадын талаас хангалттай дэлгэрэнгүй мэдээлэл аваагүйтэй холбоотой гэж хэвлэлүүд мэдээлсэн байна. The Wall Street Journal сонины мэдээлснээр, вирус байгалийн жамаар хүнд халдварласан эсвэл лабораториас алдагдсан эсэхтэй холбоотой ямар ч дүгнэлт байгаагүй гэнэ. 

 

Тайланг зохиогчид лабораторийн бичлэг болон бусад мэдээллийг хуваалцахыг Бээжингээс шаардах ёстой хэмээн онцолсон байна. Хятад улс тодорхой мэдээлэл өгөхгүй бол дэлхий дахин цар тахал үүссэний шалтгааныг олж чадахгүй гэж тэд цохон тэмдэглэжээ.

 

Энд дуулгахад, ДЭМБ коронавирусийн үүслийг судлах зорилготой судалгааны хоёр дахь хэсгээ эхлүүлэхээр бэлдэж байгаа талаараа мэдэгдсэн юм. Энэ удаад 2019 онд илэрсэн байж болзошгүй тохиолдлуудаас авсан цусны дээж, өвчлөлийн мэдээллийг судлах аж.

 

Хятадын Ухань хот хамгийн анх вирусийн голомт болж байсан. Гэхдээ халдвар хэрхэн үүссэн нь одоо хэр тодорхойгүй хэвээр байна. Вирусийн үүслийн талаарх олон таамаглалын дундаас хамгийн их анхаарал татсан нь "Уханийн Вирус судлалын хүрээлэнд болсон ослын улмаас вирус алдагдсан" гэх хувилбар бөгөөд харин үүнийг Хятад улс эрс няцаасаар байгаа юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Өөрсдөө гаргасан юм чинь яаж олдох вэ дээ
2021-08-27
Zochin:
Chadahgui gedeg ugnii tsaana husel sonirhol ugui baidag bilee.
2021-08-25