COVID-19 тусаад эдгэрсэн хүмүүсийн тал хувьд нь өөр өвчин илэрчээ
2021-08-27

2020 оны сүүлээр коронавирусийн халдвартайгаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн хүмүүсийн 85 хувьд нь хэдэн сарын дараа ч вирусийн шинж тэмдэг илэрсээр байгаа талаар Journal of Hospital Medicine бичжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Мичиганы их сургуулийн судлаачид 2020 оны намрын сүүл болон 2021 оны өвөл коронавирусийн халдвар авсан оноштойгоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн 253 өвчтөний мэдээллийг судалсан байна. Эдгээр өвчтөнүүдийн дундаж нас нь 60 байжээ. 

 

Хэвтэн эмчлүүлээд гарсан өвчтөнүүдийн 85 орчим хувь нь хагас жилийн дараа ч бүрэн эдгээгүй хэмээн өгүүлсэн байна. Эдгээр хүмүүс одоо ч цоо эрүүл болоогүй аж. 

 

Түүнчлэн, коронавирусийн халдвар аваад эдгэрсэн хүмүүсийн 55 хувь нь хагас жилийн туршид зүрх, уушгины өвчин эдгэрээгүй хэмээн хариулсан бөгөөд тэдэнд ковид тусахаас өмнө ийм эмгэг байгаагүй гэж онцолжээ. Харин судалгаанд оролцогчдын дөрөвний нэг орчим хувь нь хүчтэй ханиалгаж байгаа гэсэн бол 20 хувь нь зүрхний цохилт хурдсах эсвэл тасалдах шинж тэмдэг ажиглагддаг хэмээн хариулсан байна. Судалгаанд оролцогчдын 16 хувь нь гэртээ хүчилтөрөгчийн аппарат ашигладгийн дээр хөдөлж, явахад хүндрэлтэй байгаа хэмээжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин