АНУ-д хар салхины улмаас нэг сая гаруй хүн гэрэл цахилгаангүй болжээ
2021-08-30

АНУ-ын Луизиана мужийг "Ида" хар салхи дайрсаны улмаас нэг сая гаруй хүн гэрэл цахилгаангүй болсон талаар NBC мэдээллээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, нэг сая гаруй хүн түүнчлэн тус мужийн томоохон хот болох Шинэ Орлеанд цахилгаангүй болсон байна. Мөн энэхүү байгалийн гамшгийн улмаас нэг хүн амиа алджээ. 

 

Байгалийн гамшиг нүүрлэсэнтэй холбоотойгоор АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден хохирогчдод холбооны тусламж үзүүлэхийг үүрэг болгосон байна. Холбооны төсвөөр байгалийн гамшгийн улмаас хохирол амссан иргэдэд байшингаа засах, түр хугацаанд байрлах орон байр бэлдэх зэрэг тусламжийг үзүүлэх аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин