У.Хүрэлсүх: Эх орондоо алтан медаль авчирсан Э.Содномпилжээдээ баяр хүргэе
2021-08-30

 

"Токио-2020" Паралимпын наадам үргэлжилж байна. Паралимпын хүндийг өргөлтийн -107 кг жинд  МУГТ Э.Содномпилжээ алтан медаль хүртсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн цахим хуудсаараа дамжуулж түүнд баяр хүргэжээ. 

 

Тэрбээр, "Монгол хүний их хавыг гайхуулж "Токио-2020" паралимпын наадмын дээд амжилтыг шинэчлэн тогтоож, эх орондоо алтан медаль авчирсан Монгол Улсын гавьяат тамирчин Э.Содномпилжээдээ чин сэтгэлээсээ халуун баяр хүргэе. Манай баг тамирчид медалийн буухиаг үргэлжлүүлж, Токиогийн тэнгэрт алтан соёмбот далбаагаа олонтоо мандуулна гэдэгт итгэлтэй байна" гэжээ.

 

 

 

Г.Мичид 

Shuud.mn
Сонин хачин
hurel:
Ene chin l unuu sumogiin h.baatar bas ter Tsagaan har baataruudiig bodvol jinhene hudulmuriin baatar hun bn shuu!!!
2021-08-30