COVID-19: Вакцин тариулаагүй эмэгтэйн эх байх эрхийг нь хасжээ
2021-08-31

АНУ-ын Чикаго мужид коронавирусийн халдвараас сэргийлэх вакцинд хамрагдаагүй гэсэн шалтгаанаар нэгэн эмэгтэйн эх байх эрхийг нь түр хассан талаар USA Today мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, хүүхдийн тэтгэмж төлөх асуудалтай холбоотой шүүх хурлын үеэр тойргийн шүүгч эмэгтэйгээс урьдчилан сэргийлэх тарилгад хамрагдсан эсэхийг нь асуужээ. Эмэгтэй вакцин тариулаагүй байсан бөгөөд энэ талаараа шүүгчид хэлэхэд шүүгч түүнийг дархлаажуулалтад хамрагдах хүртэл нь эцэг эх байх эрхийг нь хассан байна.

 

"Өмнө нь вакцин хийлгэхэд гаж нөлөө илэрч байсан тул эмч намайг вакцинд хамрагдахгүй байхыг зөвлөсөн. Учир нь эрсдэлтэй" хэмээн эмэгтэй Чикаго Таймс сонины сэтгүүлчид өгүүлээд, шүүгч өөрийн үзэл бодлыг тулгасан тул шүүгчийн шийдвэрийг давж заалдана хэмээжээ.

 

Энд дуулгахад, АНУ халдвар болон нас баралтын тоогоор дэлхийд тэргүүлсэн хэвээр байгаа юм. Тус улсын иргэд дархлаажуулалтад төдийлөн идэвхтэй хамрагдахгүй байгаа тул албан журмаар вакцин хийх арга хэмжээг хэд хэдэн салбарт авч хэрэгжүүлж байна. Тухайлбал, Америкийн зарим их дээд сургууль хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө оюутан, багш нараа коронавирусийн халдвараас сэргийлэх вакцинд хамрагдахыг шаардан, татгалзсан хүмүүст анхааруулга өгч, торгох, цаашлаад сургуулиас хасах зэрэг арга хэмжээ авч эхэлжээ.

 

АНУ-ын их сургуулиуд вакцинд хамрагдаагүй оюутнуудыг торгож, хасаж эхэлжээ

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин