ФОТО: Талибуудыг эсэргүүцэх сүүлчийн цэг буюу Панжшерийн дайчид
2021-09-01

Афганистан дахь талибуудын засаглалыг сөрөн зогсохоор андгай өргөсөн дайчид исламын бүлэглэлийн хяналтад ороогүй цорын ганц нутагт дайтаж байна. Гиндукуша уулсын Панжшер хөндий нь эсэргүүцлийн цэг байсаар ирснээрээ алдартай. Олон зууны туршид чухамхүү энэ муж гадны нэг ч хүчинд эзлэгдэж байгаагүй юм. 

 


Эсэргүүцлийн фронтын дайчид Панжшер мужийн Дара тойргийн Абдуллах Хил дүүрэгт наймдугаар сарын 24-ний өдөр сургуулилалтад оролцжээ. 

 

 

Панжшерийн хөндий Зөвлөлтийн цэргүүдэд ч, 20 гаруй жилийн өмнө талибуудад ч эзлэгдээгүй гэдгээрээ алдартай. Өдгөө Афганистан 34 мужаас талибуудад эзлэгдээгүй үлдсэн цорын ганц нь Панжшер. 

 

 

Ахмад Масуд бол Үндэсний эсэргүүцлийн фронтын тэргүүн. Тэрбээр Зөвлөлтийг эсэргүүцэж байсан Афганы алдарт хөдөлгөөний хээрийн командлагч, 1990-ээд он, 2000-аад оны эхээр талибуудын эсрэг тулалдаж байсан Ахмад Шах Масудын хүү юм. 

 

 

Панжшерт "тулаанд бэлэн" олон мянган зэвсэгт дайчин цугласан хэмээн Масуд мэдэгдэж байв. 

 

 

Энэ бол орон нутгийн босогчид болон Панжшер рүү ухарсан Афганы армийн цэргүүд. Зарим эх сурвалжийн мэдээлснээр, армийн цэргүүд олон зуун "Хаммер" машин, зэвсэг, цэргийн нисдэг тэрэгтэй Панжшерт иржээ. 

 

 

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Талибуудыг байтугай бид өөрсдийгөө ч мэдэхгүй. Дөнгөж саяхан л Лээнин багш мандтугай гэж байсан, удалгүй каплизм, одоо комнизм мандтугай л гэцгээж байгаа.
2021-09-04
АХМАД ШАХ МАСУД ДОГОЛОН ТӨМӨРТЭЙ ТӨСТЭЙ УЗБЕКТ БУНХАН НЬ БАЙДАГ ОЙР БАЙХ МАГАДЛАЛТАЙ ЙМ
2021-09-03
күндүш уулс бидний өвөг дээдэс цавчилдаж явав
2021-09-02
zochin:
alan chydagchdaas uls ornoo chamgaalchchaasaa bilee!!! burchan orschoog
2021-09-01
күндүш уулс бидний өвөг дээдэс цавчилдаж явав