Британийн тагнуул талибуудтай хэлэлцээ хийжээ
2021-09-01

Британийн МИ-6 тагнуулын албаны өндөр албан тушаалтнууд "Талибан" хөдөлгөөний төлөөлөгчидтэй хэлэлцээ хийсэн гэж The Telegraph мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Афганистаныг Баруун руу чиглэсэн алан хядах ажиллагаа үйлдэх зорилгоор ашиглахгүй гэсэн баталгаа авах зорилгоор ийм хэлэлцээ хийсэн гэнэ. Талибуудтай хоёр долоо хоногийн туршид хэлэлцсэн бөгөөд Кабул дахь Их Британийн элчин сайдын яаман дахь төлөөлөгчид хэлэлцээнд оролцжээ.

 

Британийн тагнуулын албаныхан Афганистаныг "алан хядагчдын орогнох газар болгон ашиглана" гэдгээс эмээж байгаа талаар эх сурвалж мэдээлсэн байна. The Telegraph сонины дамжуулсан энэ мэдээлэлд МИ-6 тагнуулын алба ямар нэг хариулт өгөөгүй аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин