Афганистан: Талибууд Панжшерт дайн зарлана
2021-09-02

Америкийн цэргүүд Афганистанаас энэ оны тавдугаар сараас гарч эхэлснээс хойш талибууд 20 жилийн тэртээ алдсан хяналтаа сэргээхээр Афганы засгийн газрын цэргүүдтэй дайтсаар, наймдугаар сарын 15 гэхэд Кабул хотод нэвтэрсэн юм. Энэ өдөр Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани ойрын хүрээллийнхэнтэйгээ хамт эх орноосоо зугтсан бол тус улсын дэд ерөнхийлөгч Афганистанд үлдэн, өөрийгөө хууль ёсны төрийн тэргүүн хэмээн зарлаж байлаа. Мөн тэрбээр Панжшер муж дахь эсэргүүцлийн хөдөлгөөнийнхөнтэй нэгдсэн юм. Панжшер бол талибуудын хяналтад ороогүй цорын ганц муж бөгөөд өмнө ч энэ муж удаа дараагийн эзлэн түрэмгийллээр хяналтаа алдаж байгаагүй түүхтэй. Гэхдээ энэ удаад байдал өөрөөр эргэж болзошгүй нь 

“Панжшерийн гүег” буюу талибуудыг эсэргүүцэгч Ахмад Масуд 

Талибууд хүч хэрэглэхээр шийдэв 

Панжшер мужид Эсэргүүцлийн фронт эмхлэн байгуулсан, "Панжшерийн арслан"-ийн хүү бага Ахмад Масуд цус асгаруулах хүсэлгүй, талибууд иргэдийн эрх чөлөөг баталгаажуулж, олон талт, хүртээмжтэй засаглал бий болговол тэдэнтэй хэлэлцэн, эсэргүүцлээ зогсооход бэлэн хэмээн удаа дараа мэдэгдэж байв. Гэсэн ч аль аль талын хүсэл сонирхолд нийцсэн хэлэлцээ болоогүй бололтой. 

 

Талибуудын хяналтад ороогүй Панжшер мужийн удирдагчидтай хийсэн хэлэлцээ үр дүнд хүрээгүй, тиймээс дайчид энэ газар нутгийг хүчээр эзлэн авахаар зэхэж байгаа гэнэ. Энэ талаар "Талибан" хөдөлгөөний удирдлагын гишүүн Амир Хан Моттаки мэдэгдсэнийг NBC мэдээлжээ. 

 

"Хэлэлцээ үр дүнд хүрээгүй энэ үед можахедүүд Панжшерийг дөрвөн талаас нь бүсэлсэн. Эсэргүүцэл үзүүлж буй хэн бүрт "дайн хангалттай" гэж та бүхэн хэлэх ёстой. Тэд НАТО-ийн тусламжтайгаар Кабулд ч бусад газарт ч сөрж чадаагүй. Одоо жижигхэн газар дээр яаж эсэргүүцэж чадах юм?" хэмээн талибуудын төлөөлөгч Панжшерийн хүн амд хандсан мэдэгдэлд өгүүлжээ.

 

Түүнчлэн, талибууд Панжшерт захирагч болон нутгийн иргэдийн дундаас хариуцлагатай этгээдүүдийг томилсон хэмээн Амир Хан Моттаки мэдэгджээ. 

 

"Бидний томилсон хүн танай захирагч болоход юу нь муу байгаа юм? Та бүхэн энэ талаар бодож, Исламын Эмиратад нэгдэн, дайнаас сэргийлэх талаар бодох ёстой" хэмээн тэрбээр мэдэгджээ.

 

Панжшерийг эзлэх гэсэн тулаанд талибууд 350 хүнээ алджээ

 

Талибуудыг эсэргүүцэгч фронтын төлөөлөгч Фахим Дашти Панжшер мужмид шинэ довтолгоо гарсан талаар есдүгээр сарын нэгний өдөр сэтгүүлчдэд ярьсныг ТАСС агентлаг дамжуулжээ. Даштигийн өгүүлснээр, есдүгээр сарын нэгэнд шмилжих шөнө талибууд дахин довтлохоор оролдсон ч тэдний довтолгоог Панжшерийн дайчид эсэргүүцэн, таслан зогсоожээ.

 

"Тэд ноцтой хохирол амссан. 115 хүн алагдаж, 200 хүн шархдсаны дээр 35 хүнийг олзолсон" хэмээн Дашти өгүүлснийг ТАСС агентлаг дамжуулсан байна.

 

Мөн энэ өдөр Тажикистан дахь Афганистаны элчин сайд Мухаммад Зохир Агбар мэдэгдэл хийхдээ Панжшер дэх "Талибан" хөдөлгөөнийг эсэргүүцэгчид эцсээ хүртэл талибуудын эсрэг зогсоно хэмээн онолцж байлаа. Сүүлийн жилүүдэд олж авсан эрх, ашиг сонирхлынхоо төлөө эсэргүүцлийн хүчнийхэн тэмцэнэ гэж дипломат мэдэгдэж байв. 

 

Наймдугаар сарын 31-ний өдөр  CNN  агентлаг мэдээлэхдээ Панжшерийн хөндийг тойроод тулаан дахин сэргэсэн хэмээж байв. Талибуудыг эсэргүүцэн тэмцэж буй бүлгийн удирдагч CNN телевизийн сэтгүүлчид довтолгоог таслан зогсоосон хэмээн мэдээлжээ. Харин Интерфакс агентлаг Үндэсний эсэргүүцлийн фронтод ойр эх сурвалжаас авсан мэдээлэлтэйгээр дамжуулахдаа Панжшерийн хамгаалагчид есдүгээр сарын нэгний өдөр Гульбахор хот талаас ирсэн талибуудын довтолгоог таслан зогсоосон төдийгүй Жамалага, дех Баба Али, Кохбанд суурин газруудыг талибуудаас чөлөөлсөн гэнэ.

 

Эсэргүүцлийн фронтын нэг бүлгийн командлагч Муниба Амари CNN агентлагт мэдээлэхдээ, есдүгээр сарын нэгэнд шилжих шөнө болсон эсэргүүцэгчид болон талибуудын хоорондох тулалдааны үеэр талибууд 350 хүнээ алдсан хэмээжээ.

 

Ийнхүү талибууд хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч байгаа ч Панжшер мужийг хүчээр эзлэн авахаар дайн зарлана хэмээн сүрдүүлж байгаа бол НҮБ Панжшерт гал зогсоохыг шаардсан байна. "Талибан"-ы дайчид болон Эсэргүүцлийн фронт Панжшерт гал зогсоох ёстой гэж Афганистан дахь НҮБ-ын хүмүүнлэгийн асуудал хариуцсан тусгай зохицуулагч Рамиз Алакбаров мэдэгджээ. 

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Amerikchuud Afkanistand zebseg tehnik zugeer uldeesen bish Orosiin esreg ireeduid bat zogsoh ulsad zebseg niiluulj bgaa yumaa
2021-09-05
Batbyar:
holbogy
2021-09-02
Нүб гэж хямдхан янхан шиг газар бна аа. Хуц гээд салаавч өгөх хэрэгтэй
2021-09-02
DR. UROLOGIST:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2021-09-02
Batbyar:
holbogy