Экс Ерөнхийлөгчийн хүү Э.Батшугар, Улсын баатар Э.Бат-Үүл нар нэг тойрогт хүч үзнэ
2021-09-02

 

УИХ-ын нөхөн сонгуульд оролцох нам, эвсэл нэр дэвшигчдээ хуулийн хугацаанд тодрууллаа. УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт 10 дугаар сарын 10-нд нөхөн сонгуулийн санал хураалт болно.

 

МАН-ын бага хурал хурлаар  Э.Батшугарыг 95 хувь, Ц.Идэрбатыг 97.8 хувийн саналаар нөхөн сонгуульд нэр дэвшүүлэхээр тус тус баталжээ. 

 

АН-ын ҮБХ-ны ээлжит бус хуралдаанаар УИХ-ын 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд  Э.Бат-үүлийг,  18 дугаар тойргийн нөхөн сонгуульд Б.Гарамгайбаатар нарыг тус тус нэр дэвшигчээр батламжилсан байна.

 

Харин УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойрогт парламент дахь гурав дахь хүчний төлөөлөл Зөв хүн-Электрат эвслээс ХҮН-ын дарга асан Б.Найдалааг нэр дэвшүүлсэн. Мөн Сонгинохайрхан дүүрэг дэх УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойрогт Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар гээд бусад нам, эвслийн дарга нар өрсөлдөх юм билээ. 

 

МАН, МАХН-ын нэгдсэн хамтын ажиллагааны тохироогоор эрх баригч хүчнээс нөхөн сонгуульд нэр дэвших эрхмээр Н.Энхбаярын хүү Э.Батшугар эртнээс яригдсан нь ийнхүү биеллээ оллоо. 

 

Сөрөг хүчин АН-ын энэ тойрогт нэр дэвшсэн нийслэлийн АН-ын дарга, Монгол Улсын баатар Э.Бат-Үүлийн тухайд нийслэлийн Засаг даргаар ажиллаж байхдаа Нийслэлийн Засаг даргын Тамгын газрыг Сонгинохайрхан дүүрэгт нүүлгэн шилжүүлнэ, тус дүүргийг нийслэлийн төв болгоно гэж бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн түүхтэй. Тиймээс ч тэр Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшсэн тохиолдол хэлэх үг, хийсэн ажилтай эрхэм. 

 

Ямартай ч нийслэлийн нөхөн сонгуулийн тойрогт өрсөлдөөн ширүүхэн явагдахаар боллоо. Тэр дундаа МАН-аас экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын хүү Э.Батшугар, АН-аас нийслэлийн Засаг дарга асан, Монгол Улсын баатар Э.Бат-Үүл нарын хооронд ширүүхэн өрсөлдөөн болно гэж үзэж байна. Тиймээс ч экс Ерөнхийлөгчийн хүү, Улсын баатар хоёрын хэн нь Сонгинохайрхан дүүрэгт илүүрхэхийг ажиглагчид сонжоод эхэлсэн.

 

Бусад нэр дэвшигчдийг ч басч болохгүй. 

 

УИХ-ын сонгуулийн тухай хуулиар нөхөн сонгуульд оролцох есөн нам, нэг эвсэл энэ сарын 6-ны дотор СЕХ-нд нэр дэвшигчээ бүртгүүлэх юм. 

Н.Энхлэн

Shuud.mn
Сонин хачин
ЭНЭ БУУРАЛ ТОЛГОЙТОЙ ЭВГҮЙ ГАР ШҮҮХЭЭР ЯВААД БАЙСАН ЮУ БОЛСОН БЭ?ХАНАЖ ЦАДДАГҮЙ ӨГӨР ТОЛГОЙ
2021-09-02
Юуууу энэ хүүхэд чинь сахал билэгтийн хүү ш дээ. Намбарвааны хүүхэд гээд юу яриад бн аа. Цоомоогоос асуугаарай за.
2021-09-02
КК:
ААВД НЬ НАСААРАА ДАРУУЛСЫМ.... ХҮҮД НЬ ЯАДЫМ БОЛ ДОО. УГ ХҮН НЬ Ч БАС ҮЗЭЭТЭЙ Л ГАР ДАА. ...
2021-09-02