Модны 2-ын замын засварын ажил нам зогссоны шалтгаан
2021-09-03

Төрийн байгууллагуудын ажил уялдаа, холбоогүй явагддагийн бэлээхэн жишээ нь Модны 2-ын зам засварын ажил болов. Улсын төсвийн хөрөнгөөр тус замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөхөөр Зам тээврийн хөгжлийн яамнаас гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, өнгөрсөн 05 дугаар сарын 29-нд гэрээ байгуулжээ. Ингээд 06 дугаар сарын дундаас замын газар шорооны ажил эхэлсэн ч өнөөдрийг хүртэл ямар ч ахиц гарсангүй. Зуны гурван сар ухсан нүх, овоолсон шороо хэвээр байсаар, намрын сартай золгов.

 

Тус замыг ирэх 11 дүгээр сарын 30-нд хүлээлгэн өгөх гэрээтэй. Гэвч өнөөдөр ч шийдэгдээгүй өчнөөн асуудалтай, төрийн байгууллагууд хуралдсан, ярилцсан хэвээр байна.

 

 

Газрын эзэд “луу унжжээ”

 

Модны 2-ын замыг дөрвөн эгнээ болгон өргөжүүлэхийн тулд газар чөлөөлөх шаардлагатай. Хэд хэдэн байршилд газар чөлөөлсөн ч одоо хоёр байгууллагын газрын асуудал шийдэгдээгүй байна. Хоёулаа хашаагаа татахаас татгалзсан. Нэг нь төрөөс олгодог газрын төлбөрийг голсон бол нөгөө нь хувийн эзэмшлээ чөлөөлөхийг хүсээгүй байна. Тиймээс төрийн байгууллагууд энэ хоёр газрыг царайлах ажлыг бүтэн зунжин хийж, одоо ч үргэлжилж буй бололтой.

 

 

Дулааны шугам “гай” болсон уу

 

Модны 2-оос хороолол руу өгсөх замын уулзварт дулааны шугам сүлжээ байгаа аж. Энэ шугам сүлжээг шилжүүлэхгүй бол замыг өргөтгөх боломжгүй. Тиймээс УБДС ТӨХК-д хандсан ч боломжгүй гэсэн хариуг авчээ. Бид УБДС ТӨХК-ийн Ерөнхий инженер Ш.Мөнхжаргалаас яагаад боломжгүй шалтгааныг тодрууллаа. Тэрбээр УБДС компани тавдугаар сард шугам сүлжээний засварын ажлаа хийсэн. Энэ ажлын тендер хожуу зарлагдаж, биднийг засвараа хийсний дараа эхэлсэн гэсэн хариуг өглөө. Мөн хуучин мэдээллээр хийсэн зураг нь зөрсөн учраас ирэх жил дахин хөрөнгө төсөвлөж, энэ ажлыг хийхийг тэрбээр нэмж эхэллээ. Өөрөөр хэлбэл дулааны шугам сүлжээний байгууллага дахин мөнгө хөрөнгө, хүн хүч зарлагадаж газар ухахыг хүсэхгүй байгаа гэсэн. Тэгээд ч хүйтний улирал наашилж, айл өрхүүдэд дулаан өгөх цаг болсон байхад шугам сүлжээг хөндөх боломжгүй нь тодорхой.

 

Тиймээс захиалагч, гүйцэтгэгч нар дулааны шугам сүлжээ хүртэл замыг өргөтгөөд орхиж, ирэх жил үргэлжлүүлэх хувилбарыг ярьж буй аж.

 

 

Зам хаахыг тээврийн цагдаа зөвшөөрсөнгүй

 

Захиалагч, гүйцэтгэгчид Модны 2-ын замыг бүхэлд нь хааж байгаад өргөтгөн шинэчлэх саналыг Тээврийн цагдаагийн байгууллагад хүргүүлсэн аж. Харин цагдаагийн байгууллага “чухал зам учраас боломжгүй” гэсэн хариуг өгчээ.

 

Ингээд энэ зам газар дээрээ хийгдсэн ажилгүй, Зам тээврийн хөгжлийн яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, холбогдох агентлаг, хэлтсийн хооронд яриа болж, хуралдсаар сэрүүний улиралтай золголоо. Өнөөдөр ч Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичиг, нийслэлийн удирдах албан тушаалтнууд энэ замын ажлын гацааг арилгах талаар ярилцах гэнэ лээ.

 

Сонгон шалгаруулалтаа эрт зарлаагүй, зургаа чанартай үнэн зөв гүйцэтгээгүй, төрийн байгууллагуудын уялдаа холбоогүй ажлаас үүдэн иргэд зунжин, намаржин ухсан нүдийг тойрч, овоолсон шороонд дарагдах нь.

 

В.Бат

 

Shuud.mn
Сонин хачин
bi:
mongold deed taliin darga nar bolno geed shiidee gargachihdag. getel dood dund tushaaliin mergejiltnuud ajlaa meddeggui umuu esvel avilga goriddog umuu deerees ogson tushaal shiidiig heregjuuleh durgui. iim l baidlaas bolood ajliig gatsaaj uls niigmiig hohiroono guitsetgegch kompaniig zalhaan tseerluuleh umaa hiideg. tegeed bolohgui gesen shiidiig n sonschood tanidag huniig n oruulhaar zovshoordog daraa n orood uulzahaar ichihchgui gar hol bariad maliigaad suuj baidag shiren nuurtenguud dee
2021-09-05
Сумяабазар дарга маань Солонгос өвгөнд толгой руугаа сонингоор цохиулаад, ахиж үзэгдээгүй юмдагуу даа
2021-09-05
тэнэг юм аа, хурдан шийдээд дуусгаач ээ
2021-09-04
ядаж явган замаа хурдан хиигээчээ 1 талдаа ч болтугай
2021-09-04
ЗГ оролцоод үүрэг өгөөд богино хугацаанд хийлгэж дуусгаж болно доо. Шахаад хариуцлага тооцооч!
2021-09-04
Zochin:
Unxiagui noyoni urgashgui albatuud gedeg shig. Xotiin dargiin leadership dutagdaj b.na. Xeden xvn tsugluulaad zobshiltsol xiij chadaxgui xudlaa dvr isgesen xybtsasnii gol.
2021-09-04
Төр ийм юман дээр "Төмөр нүүр"-ээ гаргах хэрэгтэй. Юун дорой юм бэ? Г
2021-09-03
СОЛОНГОС ЭЗЭДТЭЙ 2 БУУДАЛ БААР КАРАОКЕГ ДИЙЛЭХГҮЙ АРЧААГАА АЛДАЖ БАЙГАА БИЗ ДЭЭ .АРД ТҮМЭН Л ШОРОО ЧУЛУУН ДУНДУУР ТУУЧААД ЗОВОХ ЮМ .СУМЬЯАБАЗАР Ч АЙГААД ТАГ.
2021-09-03
zochin:
hen gdg llriin hulgaach bandid ogohwee gd bulaatsaldaad bgaa bzdee muu llruud bugd zailaasai
2021-09-03