"Талибан" Панжшерийг бүрэн эзэлсэн хэмээн зарлалаа
2021-09-06

Талибууд Афганистаныг хяналтдаа оруулснаас хойш тэдэнд эзлэгдээгүй цорын ганц муж байсан Панжшерийн төлөөх тулалдаан сүүлийн өдрүүдэд эрчимжиж, талибууд ялалтаа зарласан, Эсэргүүцлийн фронтынхон талибуудыг олноор нь устгасан гэх мэдээллүүд сүүлийн өдрүүдэд гарсаар байгаа юм. 

 

Талибан Панжшерийн нийслэлийг эзэлснээ, эсэргүүцэгчид талибын командлагчийг устгаснаа зарлав

 

Ням гарагийн орой болон даваа гарагийн өглөө бүс нутгийн төлөөх тулалдаан үргэлжилж байгаа талаарх мэдээлэл гарч байсан бол өнөөдөр "Талибан" Панжшерт бүрэн хяналтаа тогтоосон гэнэ. Энэ талаар есдүгээр сарын зургааны өдөр "Талибан" хөдөлгөөний төлөөлөгч Забихулла Мужахид мэдэгдсэнийг КП агентлаг дамжуулжээ.

 

"Сүүлчийн цэг болсон Панжшер мужийг бүрэн эзэллээ" хэмээн Забихулла Мужахид мэдэгдээд "зарим босогчид ялагдсан, зарим нь зугтсан " гэж онцолжээ.

 

Панжшерийг эзэлсний дараа энэ мужийн оршин суугчдыг ялгаварлан гадуурхахгүй гэж талибууд мэдэгдсэн байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин