Нийслэлчүүдийн 69 хувь нь вакцины II тунд хамрагдаад байна
2021-09-07

Өчигдөр нийслэлийн хэмжээнд I тунд 334, II тунд 962, нэмэлт сэргээх тунд 7837, нийт 9133 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.2 хувь, II тунгийн хамралт 69.8 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2774 (23.3 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 62.081 (69.8 хувь), 16-17 насны 24.907 (73.5 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.

 

Харин өнөөдөр Улаанбаатар хотод явуулын 5, суурин 58 цэгт 80 багийн 415 эмч, ажилтан ажиллаж, 7088 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана.

 

Shuud.mn
Сонин хачин