Байден, Путин нарын уулзалтыг Улаанбаатарт хийхийг санал болгожээ
2021-09-07

Владивосток хотноо зохион байгуулагдсан Дорнын эдийн засгийн чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний урилгаар цахимаар оролцсон юм. 

 

Форумын хүрээнд зохион байгуулагдсан бага хурлын үеэр Оросын Батлан хамгаалахын гадаад бодлогын зөвлөлийн тэргүүлэгчдийн гишүүн Сергей Борисович Брилев Улаанбаатар хотыг Швейцарын Женев хоттой зүйрлэн, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай хийх уулзалтыг Улаанбаатарт зохион байгуулахыг Ерөнхийлөгч Путинд санал болгожээ.

 

Энд дуулгахад, Монгол Улс төвийг сахисан үзэл баримтлалтай, аюулгүй орон гэдэг талаас нь олон улсын дээд хэмжээний уулзалтыг Улаанбаатарт явуулах санал өмнө нь хэдэнтээ гарч байлаа. Тухайлбал, АНУ, БНАСАУ-ын дээд хэмжээний уулзалтыг Улаанбаатарт зохион байгуулах саналыг манай тал болон олон улсын шинжээчдээс ч хэдэнтээ гаргаж байлаа. Монгол Улс төвийг сахисан үзэл баримтлалтайн дээр Хойд Солонгостой дипломат, найрсаг харилцаатай гэдгээрээ Улаанбаатарыг сонгох нь зөв сонголт болно гэж үзэж байв. 

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
Буруу хэрэггүй:
Энэ 2-ийг Монголд уулзуулах нь Монгол улсад уулзуулах нь манай улсад ямар ашигтай вэ? Афган шиг дайны талбар болгох вий!!!
2021-09-07
Сингапур Трамп Ким нарын уулзалтыг хийлгэж өөрснөө 20 сая ам доллар гаргасан. Монгол зээлээр л баых даа. Өр нэмэгдсээр
2021-09-07
Yaag unen. Undesnii uildverlelee demjih heregtei.
2021-09-07
sdsd:
За тэр ч яахав. Зах зээлээ хамгаалмаар байна аа. МАН-ын дарга нараа. Том супермаркетаас юм аваад гарч байгаа хүний барааны 90 хувь нь гадаад байна. ЭНэ юу гэсэн үг вэ? Ядуурахын л цондон. Ядаж энэ гадаад архи пивоо болио. Хятадад 10 юунаас эхлээд 10 мянган юанын архи байдаг өөрийн үйлдвэрийн тийм болгоё. Ганц л жишээ. Хэдэн төрлийн машин үйлдвэрлэдэг болъё. Тэгээд гадаадаас маш үнэтэй тансаг машин оруулахыг зогсооё. Хийх юм мөн ч их байхым даа. Архинаасаа л эхэлье.
2021-09-07
Yaag unen. Undesnii uildverlelee demjih heregtei.
худлаа солиорцгоогоод байх юм
2021-09-07